Спираль ган хоолой-Мушгиа оёдолтой ган хоолой
Спираль ган хоолой(spiral welded pipe) нь ижил тогтсон өргөнтэй лист хуудсыг мурийлган ээрүүлэх, мушгих эрчилсэн байдлаар, зэрэгцсэн хоёр хөвөөг үйлдвэрийн нөхцөлд гагнуурын робот ашиглан зай завсаргүй гагнах аргаар хийсэн труба хоолой. мушгиа оёдолтой ган хоолой ч гэж нэрлэдэг.
Спираль ган хоолойн давуу тал:
шулуун оёдолтой ган хоолой, оёдолгүй ган хоолойтой хариуцуулахад үнэ хямд
хүссэн диаметрээр үйлдвэрлэх боломжтой
Мушгиа оёдолтой ган хоолойг үйлдвэрлэх цаг хугацаа богино
Мушгиа оёдолтой ган хоолойн сул тал
Өндөр даралт шаардагдах нөхцөлд ашиглах нь тохиромжгүй
Ашиглагдах орчин барилга байгууламж
Орон сууц, оффисын барилга, усан байгууламж, зам гүүр, шингэн бие дамжуулах орчин гэх мэт газарт өргөн ашиглагддаг
Спираль гагнасан хоолойн ангилал
Гагнах технологиор нь дараах хэдэн төрөл байна
Мушгиа оёдолтой ган хоолой (SSAW гагнуур буюу Spirally Submerged Arc Welding)
Үзүүлэлт: 219~44064мм
Стандарт: GB/T9711; API5L; GB/T3091; SY/T5037; SY/T5040; T/CAMT20
Уян холболттой зэврэлтээс хамгаалах спираль ган хоолой (Усан хангамж болон ус зайлуулах зориулалттай )
Үзүүлэлт: 219~4064мм
Стандарт: T/CISA108; T/CSCS 042
Зэврэлтээс хамгаалах спираль ган хоолой (SSAW гагнуур)
Үзүүлэлт: 219~3420мм
Стандарт: GB/T28897; GB/T37594; GB/T23257; CJ/T136; CJ/T120; T/CSCS 062
Гадаргууг зэврэлтээс хамгаалах эсгээр нь
Цайрдсан гадаргуу
Будагтай гадаргуу
Энгийн гадаргуу
Спираль ган хоолой GB стандарт
БНХАУ-ын гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь GB буюу GuoBiao “国家标准” Хятад улсын стандартыг мөрддөг. Хятад улсын GB стандарт болон ГОСТ хоорондоо “Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ” хүлээн зөвшөөрдөг ба тодорхой хугацаагаар харилцан стандарт хангасан байдлаа хүлээн зөвшөөрсөн бичиг баримт солилцдог аж. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь гагцхүү ГОСТ төдийгүй бусад улс орны стандарттай харилцан “Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ” хүлээн зөвшөөрсөн бичиг баримт солилцсоор байна. Үүнд Япон, Өмнө Солонгос, Казахстан, АНУ, Герман, Норвеги, Франц зэрэг улс орнууд багтана.









Reviews
There are no reviews yet.