Олон үйлдэлт хом матагч WG12F-1
Олон үйлдэлт хом матагч(hom matagch) WG12F-1 нь барилгын суурь, багана, дам нуруу зэрэг хийцүүдэд ашиглагддаг арматур хом бэлтгэх зориулалттай төхөөрөмж. ердийн барилгад ашиглагдах энгийн арматураар тэгш өнцөгт хом, дөрвөлжин хом нугалхаас гадна онцгой объект хэрэгцээнд таруулан гурвалжин, зургаалжин бас тавалжин од гэх мэтээр төгсгөлийн дэгээтэй хом матаж чадна. мөн Шөрмөсөн арматураар дээрх бүх үйлдэлүүдийг гүйцэтгээж чаддаг.

Олон үйлдэлт хом матагч WG12F-1 онцлог
Дугуй тавцант хоёр шатат нугалах механизм:
Дугуй тавцант нугалах механизм:
Олон үйлдэлт хом матагч(hom matagch) WG12F-1-ын нугалах үйлдэл нь дугуй тавцанд дээр явагдана. эргэлдэх үйлдлээр дамжин арматурыг төв цэгийг тойруулан хэлбэржүүлдэг. үүний давуу тал нь хүч жигд тархах, ажиллагаа тогтвортой, өндөр давтамжтай тасралтгүй нугалаанд тохиромжтой.
Хоёр шатат нугалах механизм:
1 Нугалах үйл явц нь том нугаралт болон нарийвчилсан нугаралт гэсэн хоёр шат дараалалтай явагдана. Ингэснээр өөр өөр хэмжээ, өөр өөр нугалах цэгтэй үед ажиллах хүрээг хурдан тохируулж, том, жижиг хэмжээний боловсруулалтыг илүү сайн дэмжинэ.
2 Буцаан тэжээж нугалах үр ашиг өндөр:
“Буцаан тэжээл” гэдэг нь нэг нугалааг хийсний дараа арматурыг эсрэг чиглэлд буцаан татах болон шилжүүлээд, дараагийн нугалах байрлалд аваачин үргэлжлүүлэн нугалах ажиллагаа юм.
Авчиж сунах хэлбэрийн хүлээн авах механизм:
Энэ нь хом матах нугалах явц мөн тэжээл дамжуулах үйлдвэрлэлийн явцад арматур сувгаасаа гулсаж гарах, үсрэх, замаасаа хазайх, тэжээлийн сувгаас мултрахгүй байх аюулгүй үйлдвэрлэлийн механизм юм.
1 1 м өргөн дэгээтэй, 12 м урттай Шөрмөсөн арматурыг боловсруулах хүчин чадалтай. энэ нь стандарт урттай Шөрмөсөн арматурыг тогтвортой тэжээ өгөх, байрлуулж, нугалах боломжтой гэсэн үг.
2 Хамаг ихдээ нэг талын урт нь 2100 мм хом боловсруулах хүчин чадалтай. энэ нь олонх төхөөрөмжөөс давуу боломжийг хэрэглэгчид олгох ба салбартаа илүү өрсөлдөх хүчин чадалтай болно гэсэн үг.
3 Дөрвөн дугуйт серво удирдлагатай буцаан тэжээх механизм болон олон алхамтай буцаан тэжээлт нугалаа.
Серво хөтлүүр:
Энгийн хөтлүүрээс хурд, байрлал тогтоох, буцаан тэжээх удирдлага илүү нарийвчлалтай.
Дөрвөн дугуйт хийц:
Дөрвөн дугуйгаар арматурыг хавчиж хөдөлгөдөг тул гулсалт багасна, буцаан тэжээл жигд, тогтвортой болно (ялангуяа урт арматур дээр).
Олон алхамтай буцаан тэжээлт нугалаа:
Нэг арматур дээр “нугалах → буцаан тэжээх → дахин нугалах → дахин буцаан тэжээх…” гэх мэт олон нугалааг дараалж хийж дуусгана. Энэ нь олон нугалаатай төвөгтэй хом, Шөрмөсөн арматурын дэгээ хийх зэрэгт их ашигтай. энэ нь үйлдвэрлэлийн явцад хүний гар оролцоог багасгаж, машин тоног төхөөрөмжийн тогтвортой ажиллагааг сайжруулна.
Олон үйлдэлт хом матагч(hom matagch) WG12F-1: Үйлдвэрлэх хүчин чадал
| Нэг арматур боловсруулах диаметр | Ø5–Ø13 мм |
| Хос арматур боловсруулах диаметр | Ø5–Ø10 мм |
| Нугалах хамгийн их өнцөг | 180° |
| Нугалах чиглэл | хоёр чиглэлтэй |
| Татах хамгийн их хурд | 110 м/мин |
| Нугалах хамгийн их хурд | 1200°/сек |
| Нийт хүчин чадал | 27 кВт |













Reviews
There are no reviews yet.