fbpx

Труба гэж юу вэ?

Труба

Труба нь голдоо хөндий, гадуураа ган төмрөөр хүрээлэгдэж, ус, тос хий зэргийг дамжуулах зориулалт бүхий металл хоолой биет. Трубаг ган хоолой гэж нэрлэх нь бий. Дотор талаараа халуун хүйтэн өндөр даралтын шингэн болон хий биет дамжуулах зориулалтаар дулааны станц, үйлдвэрлэлд ашиглагдах нь түгээмэл байдаг.

Трубаны төрөл зүйл

Труба

Үйлдвэрлэлийн аргын дагуу трубаг оёдолгүй, оёдолтой гэж хоёр ангилалдаг.

Орц найрлагаар нь трубаг нүүрстөрөгчийн ган хоолой, хайлшин хоолой гэж мөн хувааж болно.

Зэвэрдэггүй труба материалын дагуу (өөрөөр хэлбэл гангийн төрөл).

Нүүрстөрөгчийн трубаг өндөр чанарын ган хоолой болон энгийн гэж хувааж болно.

Ган хоолойн хөгжлийн түүх:

Труба

Ган хоолой үйлдвэрлэлийн технологи нь унадаг дугуйн үйлдвэрлэлийн салбар хөгжиж, 19-р зууны эхэн үед газрын тосны хөгжил, дэлхийн хоёр дайны үед усан онгоц, бойлер, нисэх онгоцны үйлдвэрлэлд төрөөлөн эрч авсан бол дэлхийн хоёрдугаар дайны дараа дулааны цахилгаан бойлер үйлдвэрлэх, химийн үйлдвэр, газрын тос, байгалийн хийн өрөмдлөг, олборлолт, тээвэрлэлт зэрэг нь ган хоолойн үйлдвэрлэлийн төрөл зүйл, үйлдвэрлэл, чанарыг ихээхэн дэмжсэн.

Трубаны хэрэглээ:

Труба нь бат бөх, чанарлаг, өндөр температурт тэсвэртэй, эвдрэл багатай, эдэлгээ удаан байдаг учир трубаг ихэвчлэн өндөр даралтын уур, дулааны шугам сүлжээ эсвэл халуун усны системд өргөнөөр ашигладаг. Мөн өндөр даралтын шугам хоолой ихтэй үйлдвэрт ашиглах нь олонтой. Үүнээс гадна хурдны замын гүүрийг ган хоолойгоор хийх нь ган хэмнэж, барилгын ажлыг хялбарчлахаас гадна хамгаалалтын бүрхүүлийн талбайг ихээхэн хэмжээгээр багасгаж, хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээний зардлыг хэмнэх боломжтой. Зарим тохиолдолд хашааны тулгуур шон болгон ашиглана.

Трубаны давуу тал:

Өндөр даралтыг тэсвэрлэх чадвар.
Механик гэмтэлд тэсвэртэй.
Зэврэлтэнд тэсвэртэй.
Суулгахад хялбар.
Даац сайтай.
эрс тэс уур амьсгалд тэсвэртэй.

Труба техник үзүүлэлт

Төлөөлөх БүтээгдэхүүнДиаметр (mm)Урт (m)Химийн анализ (%)Хэлбэр барих хүч(Mpa)Тэсрэх хүч (Mpa)
CSiMnPS
Q235A1560.170.311.300.030.03235370
Q235A2060.170.311.300.030.03235370
Q235A2560.170.311.300.030.03235370
Q235A3260.170.311.300.030.03235370
Q235A4060.170.311.300.030.03235370
Q235A5060.170.311.300.030.03235370
Q235A6560.170.311.300.030.03235370
Q235A8060.170.311.300.030.03235370
Q235A10060.170.311.300.030.03235370
Q235A12560.170.311.300.030.03235370
Q235A15060.170.311.300.030.03235370
Q235A20060.170.311.300.030.03235370
Q23513.3 0.110.350.250.040.04235375
Q23520 0.110.350.250.040.04235375
Q23533.3 0.110.350.250.040.04235375
Q23540 0.110.350.250.040.04235375
Q21550 0.110.350.250.040.04215360
Q21566.6 0.110.350.250.040.04215360
Q21583.3 0.110.350.250.040.04215360
Q215100 0.110.350.250.040.04215360
Q215133.3 0.110.350.250.040.04215360
Q215166.6 0.110.350.250.040.04215360
Q215200 0.110.350.250.040.04215360
Q215266.6 0.110.350.250.040.04215360
Q19515 0.070.320.160.0180.023205335
Q19520 0.070.320.130.0290.016215335
Q19525 0.080.400.190.0100.026225340
Q19532 0.090.380.180.0140.020208340
Q19540 0.090..370.150.0200.018215335
Q19550 0.100.400.170.0220.019212365
Q19565 0.110.420.200.0190.022245378
Q19580 0.110.390.180.0170,021250375
Q195100 0.120.410.160.0180.023258380
Q195125 0.150.480.200.0210.016260400
Q195150 0.140.370.170.0110.024255400
Q195200 0.150.460.180.0240.017242390
Scroll to Top