Цайрдсан ган хоолой 2026

Цайрдсан ган хоолой(tsairdsan gan khooloi): шулуун оёдолтой /Халуун цайрдалт/
Хэмжээ (Specification): DN15 ~ DN300
Мөрдөх стандарт: GB/T 3091; GB/T 13793
Хэрэглээ: Ус, нүүрсний хий, агаар, тос, уур зэрэг бага даралтын шингэн хий дамжуулах, мөн механик бүтээцийн зориулалтаар өргөн хэрэглэнэ.

Цайрдсан ган хоолой-You Fa

Цайрдсан ган хоолой(tsairdsan gan khooloi) нь ердийн нүүрстөрөгчийн ган хоолойг гадна болон дотор гадаргуугаар нь халуун цайрдах технологи ашиглан цайран давхаргаар бүрж, үйлдвэрлэсэн зэврэлтээс хамгаалсан бүтээгдэхүүн юм. Энэхүү цайрын бүрхүүл нь ган материалыг химийн болон байгаль орчны нөлөөллөөс хамгаалж, урт хугацааны турш бат бөх байлгаж, ашиглалтын хугацааг уртасгадаг.

 

Цайран труба үйлдвэрлэх хоёр төрлийн технологи байдаг:

 

Халуун цайрдалт (Hot-dip galvanizing)

– ердийн ган хоолойг хайлсан цайран-д дүрж, гадна дотор гадаргуугаар жигд бүрхүүлж цайран труба хийх аргачлал.

Цахилгаан цайрдалт (Electro-galvanizing)

– Цахилгаан гүйдэл ашиглан нимгэн цайран бүрхүүл үүсгэх аргачлал.

Цайран трубаны онцлог

Зэврэлтэд маш тэсвэртэй

– Цайран бүрхүүл нь гадаад орчны зэв, чийг, химийн бодисоос хамгаална.Сайн чанарын цайрдсан хоолой нь 20–50 жил хүртэл ашиглагдах боломжтой. Ялангуяа зарим чийглэг орчинд эсвэл гадаа хашлага, ус хангамж, ус зайлуулах хоолой гэх мэт зарим идэмхий орчин байгаа тохиолдолд энэ нь ган хоолойн ашиглалтын хугацааг уртасгадаг.

Механик бат бөх чанар

– Ган бүтэц нь өндөр даралт, механик ачаалалд тэсвэртэй.

Засвар үйлчилгээ бага шаарддаг

– Цайрдсан бүрхүүл нь нэмэлт будалт, зэвний эсрэг хамгаалалт шаардахгүй.

Олон төрлийн хэмжээс, диаметртэй

– Төслийн хэрэгцээнд тохируулан төрөл бүрийн хэмжээ, хананы зузаантай үйлдвэрлэгддэг.

Холбох, гагнах боломжтой

– Хялбар угсралт, засварлах боломжтой.

Цайрдсан ган хоолой ашиглах газар

Энэ төрлийн хоолой нь барилга, тээвэр, усны аж ахуй зэрэг салбарт өргөн хэрэглэгдэж, бүтээцийн тулгуур, суурь (даац даах) зориулалт болон хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Хоолойн уртыг хэрэглээний шаардлагаар захиалгаар үйлдвэрлэх боломжтой бөгөөд нийтлэг урт нь хэдэн метрээс хэдэн арван метр хүртэл байж болно.

Цайран трубаны давуу талууд

Халуун дүрэх цайрдсан ган хоолой нь зэврэлтэд тэсвэртэй чанар маш сайн тул нойтон чийгтэй мөн эрс тэс цаг агаарын нөхцөлтөд хатуу ширүүн, идэмхий орчинд ч эдэлгээ сайтай. цайран бүрхүүлтэй тул ашиглалтын хугацааг мэдэгдэхүйц уртасна, үүний улмаас засвар үйлчилгээний зардлыг бууруулдаг. Товчхондоо, халуун дүрэх цайрдсан ган хоолой нь үр ашигтай, найдвартай металл хоолой бөгөөд олон төрлийн инженерийн ажилд бат бөх тулгуур болдог.

Цайрдсан ган хоолой үнэ (Тойм үнэ)

цайрдсан ган хоолой-tsairdsan gan khooloi

 

 

Цайрдсан ган хоолой GB стандарт

БНХАУ-ын гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь GB буюу GuoBiao “国家标准” Хятад улсын стандартыг мөрддөг. Хятад улсын GB стандарт болон ГОСТ хоорондоо “Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ” хүлээн зөвшөөрдөг ба тодорхой хугацаагаар харилцан стандарт хангасан байдлаа хүлээн зөвшөөрсөн бичиг баримт солилцдог аж. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь гагцхүү ГОСТ төдийгүй бусад улс орны стандарттай харилцан “Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ” хүлээн зөвшөөрсөн бичиг баримт солилцсоор байна. Үүнд Япон, Өмнө Солонгос, Казахстан, АНУ, Герман, Норвеги, Франц зэрэг улс орнууд багтана.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Цайрдсан ган хоолой 2026”

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top