Оёдолтой ган хоолой – Оёдолтой труба
Оёдолтой ган хоолой(oyodoltoi gan khooloi) нь нүүрстөрөгчийн ган хуудсыг дугуйруулан хоолой хэлбэрт оруулж, зэрэгцсэн ирмэгийг цахилгаан гүйдлээр халааж, даралтаар шахаж шулуун оёдолтой гагнаас үүсгээд хоолой биет болгоосон бүтээгдэхүүн. үйлдвэрлэлийн явцад цахилгаан эсэргүүцлийн гагнаас хийх аргачлал болон олноор үйлдвэрлэх үед ижил хэмжээтэй стандарт хангасан бүтээгдэхүүн гарган авихын тулд гагнуурын робот ашиглан зай завсаргүй гагнах аргаар чанарын шаардлага ханган хурдан шуурхай үйлдвэрлэдэг. энэхүү технологиор үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг ERW ган хоолой гэж нэрлэх ч бий. шулуун оёдолтой хоолойн оёдол нь хоолойн уртааш чиглэлд шулуун шугамаар явдаг. харин Спираль оёдолтой хоолойн оёдол нь ээрүүлэх мушгирсан ган лист хуудасны ирмэгийг дагаж мурийсан чиглэлийг барьж гагнагдаг.
Шулуун оёдолтой ган хоолойн хэмжээ болон мөрдөх стандарт
Хэмжээ: DN15 ~ DN300
Мөрдөх стандарт: GB/T 3091; GB/T 13793(GB стандартын талаар хамаг сүүлийн хэсгээс дэлгэрэнгүй уншина уу)
Ашиглагдах газрууд
Хөдөө аж ахуйн чиглэлд:
Малын хороо хашаа болон орчин үеийн мал аж ахуйн тоног төхөөрөмж, газар тариалан.
Хоолойн систем:
Барилгын усны шугам, хийн шугам, газрын тосны шугам зэрэгт шингэн болон хийн тээвэрлэлтэд ашиглагддаг.
Бүтцийн инженерчлэл:
Барилгын гадуур аюулгүйн бүтэц хийх, Гүүр, барилгын тулгуур элемент, хөлөг онгоцны хүрээ зэрэгт бүтцийн материал болгон ашиглана.
Механик үйлдвэрлэл:
Машины эд анги, дамжуулах хоолойн системийг бүтээхэд хэрэглэгддэг.
Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл: Автомашин, галт тэрэг, нисэх онгоцны бүтэцтэй хэсгүүдэд өргөнөөр ашиглагдана.
Шулуун оёдолтой ган хоолойн онцлог, шинж чанарууд:
Үйлдвэрлэлийн процесс энгийн:
Хавтанг нугалах, хэлбэрт оруулах, гагнах зэрэг алхмуудыг ашигладаг тул үйлдвэрлэл өндөр үр ашигтай явагддаг.
Төрөл бүрийн хэмжээс:
Өөр өөр диаметр, хананы зузаан, урттой хоолойг инженерийн шаардлагад тохируулан үйлдвэрлэдэг.
Оёдлын чанар сайн:
Гагнуурын робот болон Цахилгаан эсэргүүцлийн гагнаас хийдэг тул ижил хэмжээтэй стандарт хангасан чанартай бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэдэг.
Өргөн хэрэглээ:
Ус, хий, газрын тос зэрэг шингэн болон хийн тээвэрлэлтээс гадна гүүр, барилга, тээврийн хэрэгслийн бүтэц зэрэгт ашиглагддаг.
Зардал бага:
Процесс энгийн учраас үйлдвэрлэлийн зардал харьцангуй бага.
Оёдолтой ган хоолой GB стандарт
БНХАУ-ын гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь GB буюу GuoBiao “国家标准” Хятад улсын стандартыг мөрддөг. Хятад улсын GB стандарт болон ГОСТ хоорондоо “Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ” хүлээн зөвшөөрдөг ба тодорхой хугацаагаар харилцан стандарт хангасан байдлаа хүлээн зөвшөөрсөн бичиг баримт солилцдог аж. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь гагцхүү ГОСТ төдийгүй бусад улс орны стандарттай харилцан “Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ” хүлээн зөвшөөрсөн бичиг баримт солилцсоор байна. Үүнд Япон, Өмнө Солонгос, Казахстан, АНУ, Герман, Норвеги, Франц зэрэг улс орнууд багтана.











Reviews
There are no reviews yet.