Оёдолгүй ган хоолой 2026 Цайрдсан труба

Оёдолгүй ган хоолой(oyodolgui gan khooloi) нь нэгэн төрлийн битүү цогц бүтэцтэй, өндөр темпартур өндөр даралтын нөхцөлд хайлуулж шахах аргаар гарган авсан труба, гагнаасгүй тул даралт даах чадвар өндөр, найдвартай байдлаараа үйлдвэрлэл, барилга, шугам хоолойн салбарт хамгийн их сонгогддог бүтээгдэхүүн юм.

Оёдолгүй ган хоолой: Цайрдсан труба

Оёдолгүй ган хоолой(oyodolgui gan khooloi) нь нэгэн төрлийн битүү цогц бүтэцтэй, өндөр темпартур өндөр даралтын нөхцөлд хайлуулж шахах аргаар гарган авсан труба, гагнаасгүй тул даралт даах чадвар өндөр, найдвартай байдлаараа үйлдвэрлэл, барилга, шугам хоолойн салбарт хамгийн их сонгогддог бүтээгдэхүүн юм. Түүнээс гадна халуун дүрэх цайрдсан оёдолгүй ган хоолой нь гадаргуу дээрээ зузаан цайрын хамгаалалтын бүрхүүлтэй учраас зэврэлт, чийг, давслаг орчин, химийн нөлөөлөлд илүү тэсвэртэй болж, ашиглалтын хугацааг мэдэгдэхүйц уртасгадаг.

Цайрдсан оёдолгүй труба үйлдвэрлэх арга

Халуун дүрэх цайрдах арга (hot-dip galvanizing) гэдэг нь оёдолгүй труба-г урьдчилан цэвэрлэгээ, хүчиллэг угаалт, идэвхжүүлэлт зэрэг боловсруулалт хийсний дараа хайлсан цайрын ваннд дүрж, хоолойн гадна (зарим тохиолдолд дотор) гадаргуу дээр жигд цайрын давхарга үүсгэдэг технологи юм. Энэ цайрын давхарга нь гангийн гадаргууг тусгаарлан хамгаалахаас гадна “золиосон хамгаалалт” үүсгэж, жижиг зураас гарсан ч зэврэлтийн явцыг сааруулдаг давуу талтай.

Оёдолгүй труба ашиглах газар

Ийм төрлийн оёдолгүй ган хоолой нь ус хангамж, галын шугам, халаалт, хий дамжуулах бага/дунд даралтын систем, үйлдвэрийн шугам хоолой, гадна байгууламж, тулгуур хийц зэрэг олон хэрэглээнд тохиромжтой. Мөн уул уурхай, химийн үйлдвэр, далайн болон чийглэг бүсийн байгууламжид ашиглахад эдэлгээ сайн.

Хэрэв та удаан эдэлгээтэй, засвар үйлчилгээ бага шаарддаг шийдэл хайж байвал халуун дүрэх цайрдсан оёдолгүй ган хоолой нь үнэ цэнэ өндөр сонголт болно. Захиалахдаа стандарт, диаметр (DN), ханын зузаан, урт, хэрэглээний орчноо тодорхой хэлж сонголтоо зөв хийхийг зөвлөе.

Оёдолгүй ган хоолой GB стандартын тухай

БНХАУ-ын гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь GB буюу GuoBiao “国家标准” Хятад улсын стандартыг мөрддөг. Хятад улсын GB стандарт болон ГОСТ хоорондоо “Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ” хүлээн зөвшөөрдөг ба тодорхой хугацаагаар харилцан стандарт хангасан байдлаа хүлээн зөвшөөрсөн бичиг баримт солилцдог аж. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь гагцхүү ГОСТ төдийгүй бусад улс орны стандарттай харилцан “Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ” хүлээн зөвшөөрсөн бичиг баримт солилцсоор байна. Үүнд Япон, Өмнө Солонгос, Казахстан, АНУ, Герман, Норвеги, Франц зэрэг улс орнууд багтана.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Оёдолгүй ган хоолой 2026 Цайрдсан труба”

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top