Арматур матагч WG12E-2X
Арматур матагч(Armatur matagch) WG12E-2X нь шахсан агаарын системээр ажилладаг. нугалах, матах механизмын зарим үйлдэл (жишээ нь: даралт өгөх, хавчих, матах чиг тогтоох, түлхэх эсвэл хэлбэржүүлэлтэйд туслах гэх мэт) нь голчлон шахсан агаараар ажилладаг. Өөрөөр хэлбэл зөвхөн гидравлик эсвэл цэвэр моторын системээс бүрэн хамаарахгүй гэсэн үг. Уг төхөөрөмж нь арматурыг нугалах, матах, мурийлгах зэрэг үйлдлийг хоёр байрлалаас гүйцэтгээхээр тоноглогдсон байдаг. утга нь нэг ажлын байр нугалж хэлбэржүүлж байх үед нөгөө ажлын байр тэжээл өгөх, байрлуулах, хавчих бэлтгэлийг ээлжлэн эсвэл зэрэг ижил хугацаанд хийх боломжтой. хоёр ажлын байр нь нэгэн зэрэг тус тусдаа ажиллах логик юм.

Энэхүү арматур матагч олон өнцгөөр нугалах (90°, 135°, 180° гэх мэт), нэг чиглэл болон хос чиглэлээр нугалах, олон төрөл хэлбэрийн хом (L хэлбэр, Z хэлбэр, W хэлбэр, дөрвөлжин, тэгш өнцөгт, гурвалжин, тавалжин од, зургаалжин, дугуй нумтай гэх мэт) гарган ажиллаж чадна. WG12E-2X загвар нь өмнөх загвараасаа үйлдвэрлэлийн хурд 20%-иар нэмэгдсэн.
Арматур матагч WG12E-2X техник үзүүлэлтийн хувьд
Дугуй нумаар нугалах боломжийн хүрээ нь R6–ас R35 хүртэл байна. үүний утга нь нугалсны дараах дугуй нумын радиусын хүрээ (R бага байх тусам илүү шахуу/жижиг нум болно. R6 нь жижиг радиустай, илүү огцом дугуйрсан нугалаа бол харин R35 нь том радиустай, илүү зөөлөн нум юм. энгийнээр бол огцом амьгүй шууд хурц өнцөгтэй нугалж матах болон дөлгөөхөн зөөлөн уужуу өнцгөөр дугуйруулж матах хоорондын ялга юм.
Уг төхөөрөмжийн ажлын тавцангийн зохион байгуулалтын хувьд том налуу гадаргуу хийцтэй. энэхүү зохион байгуулалт нь тэжээл өгөх, хөдөлгөөн хийхэд дөхөм, орон зай илүү уужим тул арматур эргэх, шилжих үед мөргөлдөх/гацах эрсдэл багасна. мөн том хэмжээтэй хом, олон үеийн нугалаатай үед чөлөөтэй ажиллах нөхцөл сайжирна. Боловсруулах боломжтой хамгийн их хэмжээтэй хом 1670 мм бол боловсруулах боломжтой хамгийн бага хэмжээтэй хом 70×70 мм байна.
Шахсан агаарын систем буюу пневматик системийн нийтлэг давуу талууд:
Хариу үйлдэл хурдан: хөдөлгөөн эхлэх/зогсох нь огцом, тодорхой тул үйлдвэрлэлийн цикл хурдлахад тустай.
Бүтэц харьцангуй энгийн: засвар үйлчилгээ хийхэд амар, эвдрэл гарах цэг бага.
Хавчилт тогтвортой: арматурыг илүү чанга барьж, гулсалт багасган, нугалааны жигд чанарыг сайжруулна.
Нугалах механизмын бүрэлдэхүүн хэсгүүд:
Хавчих болон дарах систем:
нугалах үед арматур гулсахаас хамгаалж тогтооно.
Нугалах тэнхлэг болон нугалах дугуй:
арматурыг тойруулан нугалах тулгуур буюу төв хэсэг.
Шахах болон татах ба байрлал тогтоох систем:
тэжээл өгөлтийн урт, нугалах цэгийн байрлалыг удирдана.
Удирдлага ба мэдрэгчийн систем:
программын дагуу өнцөг, хурд, цикл, нарийвчлалыг хянаж удирдана.
Арматур матагч:Үйлдвэрлэх хүчин чадал
| Нэг арматур боловсруулах диаметр | Ø5–Ø13 мм |
| Хос арматур боловсруулах диаметр | Ø5–Ø10 мм |
| Нугалах хамгийн их өнцөг | 180° |
| Нугалах чиглэл | хоёр чиглэлтэй |
| Татах хамгийн их хурд | 110 м/мин |
| Нугалах хамгийн их хурд | 1200°/сек |
| Нийт хүчин чадал | 31 кВт |
| Гол техник хэрэгслийн хэмжээ | 16000*1950*2740mm |
Мэдээж эдгээр бүх явцыг компьютероор удирдана.












Reviews
There are no reviews yet.