Катанги гэж юу вэ?
Катанги(katangi) нь гадаргуу хувьд тэгш гөлгөр, урт садаа хэлбэртэй утаслаг биет. ихэвчлэн дугуй дамар хэлбэрээр ороож, боодог. улс орны дэд бүтэц, барилга, гүүр, төмөр зам, бат бэх байлгах ёстой бетон бүтцэд түүний оролцоо ихтэй. цемент бетон бүтцэд арматуртай хослон ажиллаж хүн ачааг даах гол нуруу дам нурууны шөрмөс нь болж оролцдог. катанги халуун цувих аргаар үйлдвэрлдэг, бага нүүрстөрөгчийн агууламжтай ган бүтээгдэхүүн. үйлдвэрлэлийн гол нь халуун цувих технологи ашигладаг ч боловсруулалтын дараах шал дамжилгаад хүйтэн сунгалтын аргаар диаметрийг нь нарийн болгож, илүү сайн гагнууртай, бат бэх болгон боловсруулдаг. Катанги нь ган татлага, утас, шураг, боолт болон арматурын түүхий эд болгон ашиглагддаг бөгөөд олон төрлийн инженерийн, үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглагдана. (катанка нь Оросоор)

Катанги (катанка)-ийн үйлдвэрлэлийн онцлог
Халуун цувилт (Hot rolling):
Катангины үндсэн үйлдвэрлэл. Том диаметртэй савааг халуун төлөвт цувиж ороомог болгон бооно.
Дараах боловсруулалт (сонголтоор):
Хүйтэн сунгалт:
Диаметрийг нарийсгаж, хэмжээсийг илүү тогтвортой болгож, гадаргууг сайжруулна.
Дулааны боловсруулалт / гадаргуу цэвэрлэгээ:
Хэрэглээ, шаардлагаас шалтгаалан хийж болно.
Давуу тал
Бат бөх, даац сайн
– олон төрлийн инженерийн хэрэглээнд тохиромжтой
Боловсруулалт хийхэд амар
– утас татах, нугалах, гагнах, бэхэлгээ хийх боломж сайн
Хэрэглээний хүрээ өргөн
– барилга, үйлдвэрлэл, тээвэр, эрчим хүч г.м.
Өртөг харьцангуй хэмнэлттэй
– түүхий эдийн хувьд эдийн засгийн үр ашигтай
Хэмжээний сонголт олон
– өөр өөр диаметр, жин, ороомгийн хэлбэртэй нийлүүлэгддэг
Онцлог шинжүүд





Олон хэлбэртэй:
Катанги нь тэгш өнцөгт, дугуй, зургаан өнцөгт, дөрвөлжин зэрэг янз бүрийн хэлбэртэй байж болох тул инженерийн болон үйлдвэрлэлийн олон төрлийн хэрэгцээнд нийцдэг.
Хүйтэн сунгалтын боловсруулалт:
Хүйтэн сунгалтын аргаар боловсруулснаар Катангины огтлол илүү нарийн болж, гадаргуугийн чанар болон хэмжээсийн нарийвчлал сайжирдаг.
Хайлштай эсвэл хайлшгүй:
Ган утсыг хайлштай эсвэл хайлшгүй гангаар үйлдвэрлэх боломжтой бөгөөд хайлшийн найрлага нь механик шинж чанар болон зэврэлтэнд тэсвэрлэх чадварт нөлөөлдөг.
Утаслаг болон дугуй хэлбэртэй:
Ган утсыг ихэвчлэн утас болгон боловсруулж, дугуй дамар хэлбэрээр ороож, боодог нь хадгалах, тээвэрлэх болон ашиглахад тохиромжтой.

Катанги (катанка)-ийн хэрэглээ
Барилга, бүтэц
- Арматуртай хослон бетон бүтээцийн тулгуур, дам нуруу, багана зэрэгт
- Төмөр хийц, холбоос эд анги хийх түүхий эд
Металл боловсруулах үйлдвэрлэл
- Ган утас, татлага, тор (wire mesh) үйлдвэрлэл
- Хадаас, шураг, боолт, бэхэлгээний элементүүдийн түүхий эд
Механик үйлдвэрлэл
- гол, тэнхлэг, араа, шон зэрэг эд анги боловсруулахад суурь материал болгон ашиглах
Эрчим хүч, дэд бүтэц
- цахилгаан дамжуулах шугамын зарим холбоос эд анги, тулгуурын бэхэлгээний шийдлүүд
- тоног төхөөрөмжийн суурь, рам, бэхэлгээ
Тээврийн хэрэгсэл
- Машин механизмын зарим бэхэлгээ, холбоос эд анги үйлдвэрлэлд түүхий эд байдлаар
Худалдан авахдаа юуг анхаарах вэ?
- Стандарт ба сертификат: ГОСТ/ISO зэрэг стандарт, үйлдвэрийн чанарын бичиг баримт
- Диаметр ба жин: Таны хийх бүтээгдэхүүн/ажлын шаардлагад таарах эсэх
- Гадаргуугийн байдал: Хэт зэв, хагарал, гүн зураасгүй байх
- Химийн найрлага, механик үзүүлэлт: Гагнах, сунгах, нугалах хэрэгцээнд тохирох ангилал
- Ороомгийн савлагаа ба тээвэр: Багцын боолт, шошго, хамгаалалт бүрэн эсэх
Катанги ХАЙЛАХ ЧИГ болон ТАЛАСЖИХ ЧИГ
Катанги үйлдвэрлэхдээ төмрийн хүдрийг ган хайлуулах зууханд хийж өндөр температурт хайллуулж, шингэн хайлш болгох үйл явц байдаг. энэ явц дах төмрийн хүдэр хатуу биетээс шингэн биет болж хайлах үеийн температурыг хайлах чиг (1370–1530 °C орчим, найрлагаас шалтгаална; нүүрстөрөгч, хайлшны элементүүдээс хамаарч өөрчлөгдөнө)гэдэг. харин хайлсан шингэн төмөр температур буураад шингэн хайлшнаас дахин хатуу төлөвт бие болох температурыг талсжих чиг (~450–700 °C,зарим тохиолдолд үүнээс доогуур/дээш ч байж болно)гэдэг.
Катанги ХАЛУУН ЦУВИХ болон ХҮЙТЭНЦУВИХ технологи гэж юү вэ?
Халуун гулсмал болон Хүйтэн гулсмал гэж нэрлэх нь ч бий. халуун цувих хүйтэн цувих гэдэг нь технологийн нэр томъё, харин хүйтэн гэхээр 0℃ доогуур температурт гэсэн ойлголт биш.


Халуун гулсмал-Халуун цувих
Халуун цувих гэдэг нь өндөр температурт урсаж, хайлсан хайлмал шингэн төлөвөөс хатуу төлөвт бие болоход талсжих чиг доор дулаанд хүртэл илчээ алдаж хөрөх юм. түүнийг хэлбэрт оруулан бүтээгдэхүүн болгохын тулд дахин халааж, талсжих чигт арай хүрэхгүй температурт хүргэх юм. тэгээд бүтээгдэхүүний хэлбэрт оруулах үйлдвэрийн процесс явагдана. энэ явцыг хүйтэн цувих гэдэг.
Бүтээгдэхүүнийг хэлбэрт оруулах /Деформаци, Deformation, 变形/ нь өндөр температурт (талсжих чигээс дээш) явагддаг. энэ нөхцөлд бүтээгдэхүүн маш хялбархан хэлбэрт ордог, зөөлөн бөгөөд их хэмжээний хэлбэржүүлэх боломжийг олгодог. Гэсэн хэдий ч гадаргуу халуун байдаг болохоор агаар дах хүчилтөрөгчтэй шууд исэлддэг бөгөөд хэмжээст нарийвчлал харьцангуй муу байдаг. Халуун цувих температурт бүтээгдэхүүнээс шалтгаалан адил бус байна, гэхдээ ихэвчлэн 1260±20℃, ≥950℃,830–860℃ гэсэн дулааны хүрээнд явагдана.
Хүйтэн гулсмал–Хүйтэн цувих
Хүйтэн цувих гэдэг нь өндөр температурт урсаж, хайлсан хайлмал шингэн төлөвөөс хатуу төлөвт бие болоход талсжих чиг доор дулаанд хүртэл илчээ алдаж хөрөх юм. түүнийг хэлбэрт оруулан/Деформаци, Deformation, 变形/ бүтээгдэхүүн болгохын тулд дахин халааж, талсжих чигт арай хүрэхгүй температурт хүргэх юм. тэгээд бүтээгдэхүүний хэлбэрт оруулах үйлдвэрийн процесс явагдана. энэ явцыг хүйтэн цувих гэдэг. хүйтэн цувих явц нь харьцангуйдоор температурт (талсжих чигээс доогуур) явагддаг. ихэвчлэн өрөөний температурт ойрхон явагддаг. энэ нь бүтээгдэхүүний хатуурал, бат бэх, хатуулаг нэмэгдэж, гадаргуугийн чанар болон хэмжээст нарийвчлал сайжирдаг. Гэсэн хэдий ч энэ нь бүтээгдэхүүнийг хэлбэрт оруулах эсэргүүцэл өндөртэй, илүү боловсронгуй тоног төхөөрөмж шаарддаг. Хүйтэн цувих температурт бүтээгдэхүүнээс шалтгаалан адил бус байна, гэхдээ ихэвчлэн 780–820℃, 620–670℃, 380–450℃, 200–350℃, ≤150℃ гэсэн дулааны хүрээнд явагдана.


