Арматур төмөр гэж юү вэ?

Арматур төмөр(armatur tomor) нь гадна талын их биеийн дагуу хоёр товойсон ирмэгтэй бөгөөд уг хоёр ирмэгийн хооронд адилхан чиглэлтэй болон эсрэг чиглэлтэй, мушгиа олон жижиг товгортой (товгор нь өд, хавирган сар эсвэл хагас цагираг хэлбэртэй) үйлдвэрлэдэг. Арматур төмөр буюу арматурын ган цувимал нь бетон бүтээцийг бэхжүүлэх зориулалттай металл саваанууд юм. Түүний үндсэн үүрэг нь бетоныг суналт, шилжилт, нугаралтын ачаалалд тэсвэртэй, бат бөх болгох зорилгоор бетоныг хүчитгэх, бэхжүүлэх явдал юм. Арматур төмөрийг холбох, залгах, гагнах зэрэг аргачлалаар барилгын “Араг яс” хийж бетон бүтэцтэй уян хатан байдлаар хослуулдаг. Бетон нь шахалт, даралтад маш сайн тэсвэртэй боловч суналтад тэсвэргүй. Тэгвэл арматур төмөр гангаар хийдэг учир бетонтой харьцуулахад маш сайн суналтын шинж чанартай байдаг.


Арматур төмөр гэх нэр нь латин хэлний “armature” гэх үгнээс гаралтай бөгөөд энэ нь “зэвсэглэл”, “тоноглол” гэсэн утгатай. Энэ үг нь өөрөө “зэвсэглэх”, “тоноглох” гэсэн утгатай “armare” гэдэг үгнээс үүсэлтэй. Барилгын нэр томъёонд арматур гэдэг нь бетон бүтээцийг бэхжүүлж, “тоноглон” илүү бат бөх, ачаалал даах чадвартай болгодог элементийг илэрхийлнэ. Иймээс нэршил нь арматурын үндсэн үүрэг болох бүтээцийг бэхжүүлэх, бетон бүтцэд нэмэлт хүчийг өгөх, найдвартай байдлыг хангах үүргийг тусгаж байна. Хэрэв хуяг дуулга дайчныг хамгаалж, хүчийг нь нэмэгдүүлдэгтэй адил арматур нь бетоныг бэхжүүлж, нэмэлт бат бөх чанар, удаан эдэлгээтэй болгодог.
Арматур төмөр нь бага нүүрстөрөгчтэй, мөн сайтар шатааж бэхжүүлсэн (закалсан) төрөл бүрийн гангаас үйлдвэрлэгддэг. Гангийн марк, савааны диаметр, хөшүүн байдлаас шалтгаалан эцсийн төмөрбетон хийц, бүтээцийн техникийн болон ашиглалтын шинж чанар тодорхойлогдоно.
Орчин үеийн барилгын салбарт суналт шахалтанд маш өндөр тэсвэртэй төмөр бетон бүтцийг өргөн ашиглаж байна. Иймд арматур нь барилгын хийцэд маш том үүрэг гүйцэтгэнэ. Байшин барилгын суурь, багана, дам нуруу, хучилт гэх мэт хийцүүдэд арматурыг өргөнөөр ашиглаж байна.
Арматур төмөрийн төрөл (арматур сортаментын үндэс)

Арматур төмөр нь онцлог, хэрэглээний хүрээгээрээ хэд хэдэн төрөлд хуваагдана:
Товгортой арматур- иржгэр гэх нь бий

Бетонтой барьцалдах чадварыг нэмэгдүүлдэг хөндлөн товгор хээ хэлбэр (товгор хээ нь өд, хавирган сар эсвэл хагас цагираг хэлбэртэй) бүхий ирмэг, товгоруудтай арматур. Иржгэр гадаргуутай ч гэж хэлдэг. Тэмдэглэгээ: A400, A3, A500, B500.
Гөлгөр арматур-Катанги гэх нь бий

Ирмэг, товгоргүй, жигд гөлгөр гадаргуутай. Бидний хэлж заншсанаар Катанги. Катанги нь халуун цувисан, бага нүүрстөрөгчийн агууламжтай ган материал бөгөөд дугуй, тэгш өнцөгт, зургаан өнцөгт, дөрвөлжин хэлбэртэй байж болох бөгөөд олон төрлийн инженерийн болон үйлдвэрлэлийн хэрэглээнд тохиромжтой юм. Үүнийг хүйтэн сунгалтын боловсруулалтаар нарийн огтлолтой, өндөр чанартай бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, ган татлага, утас, арматур, шураг, боолт зэрэг эд ангиудын түүхий эд болгодог. Тэмдэглэгээ: A240, A1.
Арматур төмөр тор (гагнасан тор)
– хооронд нь гагнаж сүлжсэн арматурын саваанаас үйлдвэрлэгдэнэ. Ийм тор нь хавтан, замын хучилт болон бусад хавтгай хийцийг бүтээхэд өргөн хэрэглэгддэг.
Нийлмэл арматур төмөр
Шилэн хуванцар, базальт гэх мэт полимер материалуудаар хийгддэг. Зэврэлт, химийн үйлчлэлд өндөр тэсвэртэй. Арматурын базальт шилэн шөрмөсийг геотехникийн инженерчлэлд ашиглах нь хөрсний биетийн механик шинж чанар, тогтвортой байдлыг үр дүнтэй сайжруулдаг. Базальт шилэн арматур нь базальт түүхий эдээр хийгдсэн, өндөр бат бэх, бат бөх, зэврэлтэнд тэсвэртэй нэг төрлийн шилэн материал юм.
Гөлгөр(12 m)техник үзүүлэлт
| Төлөөлөх бүтээгдэхүүн | Диаметр (mm) | Урт (m) | Химийн анализ(%) | Хэлбэр барих хүч(Mpa) | Тэсрэх хүч (Mpa) | ||||
| C | Si | Mn | P | S | |||||
| HPB300 | Ф6 | 12 | 0.22 0.23 | 0.39 0.39 | 1.48 1.45 | 0.022 0.024 | 0.018 0.018 | 365 360 | 530 545 |
| HPB300 | Ф8 | 12 | 0.21 | 0.40 | 1.42 | 0.024 | 0.018 | 365 | 555 |
| 0.22 | 0.39 | 1.41 | 0.023 | 0.020 | 355 | 530 | |||
| HPB300 | Ф10 | 12 | 0.23 | 0.38 | 1.43 | 0.025 | 0.019 | 350 | 535 |
| 0.22 | 0.39 | 1.47 | 0.022 | 0.018 | 370 | 545 | |||
| HPB300 | Ф12 | 12 | 0.21 | 0.39 | 1.47 | 0.023 | 0.018 | 380 | 545 |
| 0.22 | 0.39 | 1.42 | 0.023 | 0.018 | 365 | 530 | |||
Иржгэр(12 m)техник үзүүлэлт
| Төлөөлөх бүтээгдэхүүн | Диаметр (mm) | Урт (m) | Химийн анализ(%) | Хэлбэр барих хүч(Mpa) | Тэрэх хүч (Mpa) | ||||
| C | Si | Mn | P | S | |||||
| HRB400E | Ф6 | 12 | 0.23 | 0.45 | 1.41 | 0.024 | 0.029 | 450 | 590 |
| 0.22 | 0.44 | 1.48 | 0.027 | 0.027 | 450 | 595 | |||
| HRB400E | Ф8 | 12 | 0.22 | 0.44 | 1.48 | 0.024 | 0.025 | 460 | 595 |
| 0.22 | 0.44 | 1.44 | 0.028 | 0.022 | 470 | 605 | |||
| HRB400E | Ф10 | 12 | 0.21 | 0.48 | 1.41 | 0.023 | 0.027 | 440 | 575 |
| 0.23 | 0.47 | 1.42 | 0.026 | 0.025 | 470 | 605 | |||
| HRB400E | Ф12 | 12 | 0.22 | 0.43 | 1.43 | 0.022 | 0.024 | 440 | 575 |
| 0.22 | 0.45 | 1.49 | 0.027 | 0.022 | 440 | 580 | |||
| HRB400E | Ф14 | 12 | 0.22 | 0.44 | 1.48 | 0.022 | 0.03 | 460 | 600 |
| 0.22 | 0.46 | 1.44 | 0.028 | 0.02 | 450 | 595 | |||
| HRB400E | Ф16 | 12 | 0.23 | 0.44 | 1.42 | 0.026 | 0.03 | 440 | 575 |
| 0.22 | 0.44 | 1.44 | 0.022 | 0.02 | 460 | 605 | |||
| HRB400E | Ф18 | 12 | 0.21 | 0.44 | 1.43 | 0.029 | 0.03 | 450 | 585 |
| 0.23 | 0.44 | 1.49 | 0.028 | 0.02 | 460 | 600 | |||
| HRB400E | Ф20 | 12 | 0.23 | 0.45 | 1.48 | 0.027 | 0.03 | 450 | 590 |
| 0.22 | 0.47 | 1.42 | 0.022 | 0.03 | 450 | 595 | |||
| HRB400E | Ф22 | 12 | 0.23 | 0.48 | 1.46 | 0.025 | 0.03 | 450 | 590 |
| 0.22 | 0.47 | 1.45 | 0.027 | 0.03 | 450 | 595 | |||
| HRB400E | Ф25 | 12 | 0.22 | 0.44 | 1.42 | 0.022 | 0.02 | 460 | 595 |
| 0.22 | 0.46 | 1.47 | 0.021 | 0.03 | 450 | 595 | |||
| HRB400E | Ф28 | 12 | 0.23 | 0.45 | 1.48 | 0.026 | 0.03 | 460 | 600 |
| 0.22 | 0.44 | 1.42 | 0.027 | 0.03 | 470 | 605 | |||
| HRB400E | Ф32 | 12 | 0.23 | 0.43 | 1.43 | 0.026 | 0.02 | 450 | 590 |
| 0.22 | 0.43 | 1.45 | 0.026 | 0.02 | 460 | 595 | |||
Иржгэр(9m)техник үзүүлэлт
| Төлөөлөх бүтээгдэхүүн | Диаметр (mm) | Урт (m) | Химийн анализ(%) | Хэлбэр барих хүч(Mpa) | Тэрэх хүч (Mpa) | ||||
| C | Si | Mn | P | S | |||||
| HRB400E | Ф12 | 9 | 0.23 | 0.43 | 1.45 | 0.027 | 0.03 | 460 | 605 |
| 0.22 | 0.46 | 1.45 | 0.021 | 0.03 | 450 | 585 | |||
| HRB400E | Ф14 | 9 | 0.21 | 0.44 | 1.42 | 0.029 | 0.02 | 460 | 600 |
| 0.21 | 0.46 | 1.48 | 0.024 | 0.03 | 440 | 580 | |||
| HRB400E | Ф16 | 9 | 0.23 | 0.44 | 1.41 | 0.024 | 0.03 | 460 | 605 |
| 0.21 | 0.46 | 1.42 | 0.025 | 0.03 | 460 | 600 | |||
| HRB400E | Ф18 | 9 | 0.22 | 0.43 | 1.47 | 0.028 | 0.02 | 450 | 590 |
| 0.22 | 0.46 | 1.48 | 0.028 | 0.03 | 460 | 600 | |||
| HRB400E | Ф20 | 9 | 0.22 | 0.43 | 1.42 | 0.027 | 0.02 | 450 | 595 |
| 0.23 | 0.45 | 1.45 | 0.025 | 0.02 | 450 | 595 | |||
| HRB400E | Ф22 | 9 | 0.22 | 0.44 | 1.41 | 0.024 | 0.02 | 460 | 600 |
| 0.21 | 0.43 | 1.44 | 0.028 | 0.02 | 460 | 600 | |||
| HRB400E | Ф25 | 9 | 0.22 | 0.47 | 1.45 | 0.023 | 0.03 | 450 | 595 |
| 0.22 | 0.46 | 1.46 | 0.029 | 0.03 | 470 | 615 | |||
| HRB400E | Ф28 | 9 | 0.22 | 0.46 | 1.44 | 0.027 | 0.03 | 450 | 595 |
| 0.22 | 0.44 | 1.45 | 0.023 | 0.02 | 460 | 600 | |||
| HRB400E | Ф32 | 9 | 0.22 | 0.48 | 1.49 | 0.023 | 0.03 | 450 | 590 |
| 0.23 | 0.47 | 1.43 | 0.027 | 0.03 | 450 | 590 | |||
Арматур төмөрийнн стандарт
БНХАУ-ын гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь GB буюу GuoBiao “国家标准” Хятад улсын стандартыг мөрддөг. Хятад улсын GB стандарт болон ГОСТ хоорондоо “Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ” хүлээн зөвшөөрдөг ба тодорхой хугацаагаар харилцан стандарт хангасан байдлаа хүлээн зөвшөөрсөн бичиг баримт солилцдог аж. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь гагцхүү ГОСТ төдийгүй бусад улс орны стандарттай харилцан “Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ” хүлээн зөвшөөрсөн бичиг баримт солилцсоор байна. Үүнд Япон, Өмнө Солонгос, Казахстан, АНУ, Герман, Норвеги, Франц зэрэг улс орнууд багтана.


Арматур төмөр ангилал
Зориулалтаар нь
Зангуу арматур(анкер);
Угсралт суурилуулалтын арматур;
бүтцийн арматур;
ажлын арматур.
Арматур төмөр хэрэглэгдэх нөхцлөөр нь
урьдчилан хүчитгэсэн арматур;
урьдчилан хүчитгээгүй арматур.
Арматур төмөр хүчитгэх чиглэлээр нь
арматурын савааг уртааш байрлуулах;
арматурын савааг хөндлөн байрлуулах гэж ангилна.
Арматур төмөр хөндлөн огтлолын диаметр нь:
6mm,8mm,10mm,12mm,14mm,16mm,18mm,20mm,22mm,25mm,28mm,32mm,36mm гэх зэргээр ангилна.
Арматур төмөр бэлтгэх технологи мөн үйлдвэрлэсэн байдлаар нь:
Халуунаар цувисан шилбэн арматур,
Хүйтнээр татаж сунгаж бэхжүүлсэн утсан арматур.
Арматур төмөр хэв гажилтын диаграмаар нь:
Хатуу ба зөөлөн ган гэж ангилдаг байна.
Арматур төмөр хэрхэн үйлдвэрлэдэг вэ?
Арматур төмөр хадгалах болон тээвэрлэх
Тээвэрлэх, хадгалахад хялбар байдлаар нь Ф5.5~12mm зөөлөн утсан арматурыг ороомог цагираг хэлбэрээр бэлтгэнэ. Харин хүйтэн татаж хүчитгэсэн Ф8~12mm утсан арматурыг шулуун байдлаар нь бэлтгэдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг барилгын салбарт өргөн ашиглана. Харин халуун цувьсан Ф18~50mm диаметртэй саваа арматур төмрийг мөн зэрэгцүүлэн бэлтгэдэг. Энэ төрлийн саваа тэнхлэг бүхий арматур төмрийг газрын тос, механик төхөөрөмжид ашигладаг.
Арматур төмрийн ХАЙЛАХ ЧИГ болон ТАЛАСЖИХ ЧИГ
Арматур төмрийг үйлдвэрлэхдээ төмрийн хүдрийг ган хайлуулах зууханд хийж өндөр температурт хайллуулж, шингэн хайлш болгох үйл явц байдаг. энэ явц дах төмрийн хүдэр хатуу биетээс шингэн биет болж хайлах үеийн температурыг хайлах чиг (1370–1530 °C орчим, найрлагаас шалтгаална; нүүрстөрөгч, хайлшны элементүүдээс хамаарч өөрчлөгдөнө)гэдэг. харин хайлсан шингэн төмөр температур буураад шингэн хайлшнаас дахин хатуу төлөвт бие болох температурыг талсжих чиг (~450–700 °C,зарим тохиолдолд үүнээс доогуур/дээш ч байж болно)гэдэг.


Арматур төмрийн ХАЛУУН ЦУВИХ болон ХҮЙТЭН ЦУВИХ технологи гэж юү вэ?
Халуун гулсмал болон Хүйтэн гулсмал гэж нэрлэх нь ч бий. халуун цувих хүйтэн цувих гэдэг нь технологийн нэр томъё, харин хүйтэн гэхээр 0℃ доогуур температурт гэсэн ойлголт биш.
Халуун гулсмал-Халуун цувих
Халуун цувих гэдэг нь өндөр температурт урсаж, хайлсан хайлмал шингэн төлөвөөс хатуу төлөвт бие болохоос өмнө талсжих чигээс өндөр дулаанд бүтээгдэхүүний хэлбэрт оруулах /Деформаци, Deformation, 变形/ процесс явагдана. энэ явцыг халуун цувих гэдэг.
энэ нөхцөлд бүтээгдэхүүн маш хялбархан хэлбэрт ордог, зөөлөн бөгөөд их хэмжээний хэлбэржүүлэх боломжийг олгодог. Гэсэн хэдий ч гадаргуу халуун байдаг болохоор агаар дах хүчилтөрөгчтэй шууд исэлддэг бөгөөд хэмжээст нарийвчлал харьцангуй муу байдаг. Халуун цувих температурт бүтээгдэхүүнээс шалтгаалан адил бус байна, гэхдээ ихэвчлэн 1260±20℃, ≥950℃,830–860℃ гэсэн дулааны хүрээнд явагдана.
Хүйтэн гулсмал-Хүйтэн цувих
Хүйтэн цувих гэдэг нь өндөр температурт урсаж, хайлсан хайлмал шингэн төлөвөөс хатуу төлөвт бие болоход талсжих чиг доор дулаанд хүртэл илчээ алдаж хөрөх юм. түүнийг хэлбэрт оруулан/Деформаци, Deformation, 变形/ бүтээгдэхүүн болгохын тулд дахин халааж, талсжих чигт арай хүрэхгүй температурт хүргэх юм. тэгээд бүтээгдэхүүний хэлбэрт оруулах үйлдвэрийн процесс явагдана. энэ явцыг хүйтэн цувих гэдэг. хүйтэн цувих явц нь харьцангуйдоор температурт (талсжих чигээс доогуур) явагддаг. ихэвчлэн өрөөний температурт ойрхон явагддаг. энэ нь бүтээгдэхүүний хатуурал, бат бэх, хатуулаг нэмэгдэж, гадаргуугийн чанар болон хэмжээст нарийвчлал сайжирдаг. Гэсэн хэдий ч энэ нь бүтээгдэхүүнийг хэлбэрт оруулах эсэргүүцэл өндөртэй, илүү боловсронгуй тоног төхөөрөмж шаарддаг. Хүйтэн цувих температурт бүтээгдэхүүнээс шалтгаалан адил бус байна, гэхдээ ихэвчлэн 780–820℃, 620–670℃, 380–450℃, 200–350℃, ≤150℃ гэсэн дулааны хүрээнд явагдана.
Арматур төмөр хэрхэн ажилладаг вэ?

Ган арматурын суналтын бат бэх чанар нь бетоны суналтанд тэсвэргүй сул талыг нөхдөг. арматур болон бетон бие биеийхээ сул талыг нөхөж, давуу талаа хослуулсан бүтцийг бий болгодог. Орчин үеийн барилгын салбарт өргөн ашиглагдаж буй цутгамал төмөр бетон бүтэц нь “Араг яс” болон “булчин” шиг уян хатан байдлаар хослон ажиллаж, барилга орон сууцны бат бэх бүтцийг бий болгодог.
Арматурыг ихэвчлэн тор хэлбэрээр тавьдаг. Бие биендээ параллель ба перпендикуляр байрлуулж, тал бүрээс шахах болон суналтын хүчийг тэсвэрлэх чадвартай болгодог. гадна талын хээ нь бетоноос гулсахгүй, мушгирахгүй, гулзайхгүй зориулалтай бүтэц юм.
Арматур сортамент гэж юу вэ?
-
Бугатын арматур яагаад чанартай байдаг вэ?
Баян-Овоогийн газрын ховор элементийг гангийн найрлагад оруулж маш сайн гүйцэтгэлтэй бүтээгдэхүүн гарган авдаг. газрын ховор элемент шингээж баяжуулсан арматур тодор талаасаа зэвэрдэггүй.
-
Ямар хэмжээтэй арматур байх вэ?
Диаметр нь Ф6,Ф8,Ф10,Ф12,Ф14,Ф16,Ф18,Ф20,Ф22,Ф25,Ф28,Ф32 болон урт нь 6m,9m,12m зэрэг байна.
-
Бугатын арматур Монгол орны цаг агаарт тохирох уу?
Өвөр Монгол болон Зүүн хойд Хятадын -40 хэмээс +30 хэм хүртэл хэлбэлзэх цаг агаарын эрс тэс нөхцөлд зохицон, урт настай, зэврэхгүй, нурахгүйгээр ган чанартай байдаг. Энэ нь адил төстэй Монголын цаг агаарт ч маш тохиромжтой гэдгийг эндэх бодит практик гэрчилж байна.


