Арматур сортамент
Арматур сортамент гэж юу вэ?
Арматур сортамент(armatur assortment) гэдэг нь ГОСТ зэрэг тогтоосон стандартын дагуу үйлдвэрлэгддэг арматурын төрөл, анги (класс), диаметр, урт, жин зэрэг үзүүлэлтүүдийн стандартчилсан жагсаалт юм. Өөрөөр хэлбэл барилгын хийцэд “яг ямар арматур сонгох вэ?” гэдгийг хурдан, алдаагүй шийдэхэд зориулагдсан нэгтгэсэн мэдээлэл гэж ойлгож болно.
Арматур гэж юу вэ?
Арматур буюу арматурын ган цувимал нь бетон бүтээцийг бэхжүүлэх зориулалттай металл саваанууд юм. Түүний үндсэн үүрэг нь бетоныг суналт, шилжилт, нугаралтын ачаалалд тэсвэртэй, бат бөх болгох зорилгоор бетоныг хүчитгэх, бэхжүүлэх явдал юм. Түүнийг холбох, залгах, гагнах зэрэг аргачлалаар барилгын “Араг яс” хийж бетон бүтэцтэй уян хатан байдлаар хослуулдаг. Бетон нь шахалт, даралтад маш сайн тэсвэртэй боловч суналтад тэсвэргүй. Тэгвэл арматурыг гангаар хийдэг учир бетонтой харьцуулахад маш сайн суналтын шинж чанартай байдаг.
Арматур гэх нэр нь латин хэлний “armature” гэх үгнээс гаралтай бөгөөд энэ нь “зэвсэглэл”, “тоноглол” гэсэн утгатай. Энэ үг нь өөрөө “зэвсэглэх”, “тоноглох” гэсэн утгатай “armare” гэдэг үгнээс үүсэлтэй. Барилгын нэр томъёонд арматур гэдэг нь бетон бүтээцийг бэхжүүлж, “тоноглон” илүү бат бөх, ачаалал даах чадвартай болгодог элементийг илэрхийлнэ. Иймээс нэршил нь арматурын үндсэн үүрэг болох бүтээцийг бэхжүүлэх, бетон бүтцэд нэмэлт хүчийг өгөх, найдвартай байдлыг хангах үүргийг тусгаж байна. Хэрэв хуяг дуулга дайчныг хамгаалж, хүчийг нь нэмэгдүүлдэгтэй адил арматур нь бетоныг бэхжүүлж, нэмэлт бат бөх чанар, удаан эдэлгээтэй болгодог.
Арматурын төрөл (арматур сортаментын үндэс)
Арматур нь онцлог, хэрэглээний хүрээгээрээ хэд хэдэн төрөлд хуваагдана:
Товгортой арматур

Бетонтой барьцалдах чадварыг нэмэгдүүлдэг хөндлөн товгор хээ хэлбэр (товгор хээ нь өд, хавирган сар эсвэл хагас цагираг хэлбэртэй) бүхий ирмэг, товгоруудтай арматур. Иржгэр гадаргуутай ч гэж хэлдэг. Тэмдэглэгээ: A400, A3, A500, B500.
Гөлгөр арматур

Ирмэг, товгоргүй, жигд гөлгөр гадаргуутай. Бидний хэлж заншсанаар Катанги. Катанги нь халуун цувисан, бага нүүрстөрөгчийн агууламжтай ган материал бөгөөд дугуй, тэгш өнцөгт, зургаан өнцөгт, дөрвөлжин хэлбэртэй байж болох бөгөөд олон төрлийн инженерийн болон үйлдвэрлэлийн хэрэглээнд тохиромжтой юм. Үүнийг хүйтэн сунгалтын боловсруулалтаар нарийн огтлолтой, өндөр чанартай бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, ган татлага, утас, арматур, шураг, боолт зэрэг эд ангиудын түүхий эд болгодог. Тэмдэглэгээ: A240, A1.
Арматурын тор (гагнасан тор)

– хооронд нь гагнаж сүлжсэн арматурын саваанаас үйлдвэрлэгдэнэ. Ийм тор нь хавтан, замын хучилт болон бусад хавтгай хийцийг бүтээхэд өргөн хэрэглэгддэг.
Нийлмэл арматур

Шилэн хуванцар, базальт гэх мэт полимер материалуудаар хийгддэг. Зэврэлт, химийн үйлчлэлд өндөр тэсвэртэй. Арматурын базальт шилэн шөрмөсийг геотехникийн инженерчлэлд ашиглах нь хөрсний биетийн механик шинж чанар, тогтвортой байдлыг үр дүнтэй сайжруулдаг. Базальт шилэн арматур нь базальт түүхий эдээр хийгдсэн, өндөр бат бэх, бат бөх, зэврэлтэнд тэсвэртэй нэг төрлийн шилэн материал юм.
ГОСТ ба GB стандарт (арматур сортаментын зохицуулалт)
ГОСТ нь “Государственный общесоюзный стандарт” болон “Государственный стандарт Союза ССР” гэсэн Орос үгний товчлол. Тэр нь Улсын стандарт (ЗХУ-д болон 1992 оноос өмнө) эсвэл Улс хоорондын стандарт (1992 оноос хойш ТУХН болон ЕАЭХ-ны орнууд) гэсэн утгатай бөгөөд энэ нь хуучин ЗХУ болон ТУХН-ийн орнуудад ашиглагдаж буй бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлдог стандартын системийг хэлдэг бөгөөд ОХУ-д Техникийн зохицуулалтын тухай Холбооны хуульд үндэслэн сайн дураараа дагаж мөрддөг. Мэдээж Арматурын төрлүүд (арматурын сортамент) болон түүний шинж чанаруудыг улсын стандартууд (ГОСТ) зохицуулдаг.
БНХАУ-ын гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь GB буюу GuoBiao “国家标准” Хятад улсын стандартыг мөрддөг. Хятад улсын GB стандарт болон ГОСТ хоорондоо “Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ” хүлээн зөвшөөрдөг ба тодорхой хугацаагаар харилцан стандарт хангасан байдлаа хүлээн зөвшөөрсөн бичиг баримт солилцдог аж. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь гагцхүү ГОСТ төдийгүй бусад улс орны стандарттай харилцан “Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ” хүлээн зөвшөөрсөн бичиг баримт солилцсоор байна. Үүнд Япон, Өмнө Солонгос, Казахстан, АНУ, Герман, Норвеги, Франц зэрэг улс орнууд багтана.
Арматурын ГОСТ стандартууд
Арматурын ГОСТ стандартууд нь арматурын ган цувимлын чанар, үзүүлэлт, үйлдвэрлэх аргачлалд тавих шаардлагыг тогтоосон дүрэм, нормын цогц юм(арматур сортаментын үндэс). ГОСТ стандартын гол зорилго нь арматурын өндөр чанар, найдвартай байдлыг хангах бөгөөд энэ нь барилгын хийцийн аюулгүй байдал, урт хугацааны ашиглалтын хувьд маш чухал ач холбогдолтой.
ГОСТ стандартууд дараахыг зохицуулна:
Бүтээгдэхүүний чанар(арматур сортаментын үндэс)
– арматур үйлдвэрлэхэд ашиглагдах гангийн химийн найрлага, мөн халуунаар цувих, термомеханик боловсруулалт зэрэг технологийн үйл явцыг тогтооно. Ингэснээр арматур шаардлагатай физик-механикийн шинж чанартай байхыг баталгаажуулна.
Механик шинж чанар(арматур сортаментын үндэс)
– суналтын бат бэх, хэлбэр барих хүч, тэсрэх хүч, тасралтын үедээ сунах хэмжээ зэрэг арматурын механик үзүүлэлтүүдэд тавих шаардлагыг тогтооно. Үүний ачаар өндөр ачаалал, механик нөлөөллийг даах чадвартай арматур үйлдвэрлэх боломжтой болно.
Геометрийн параметр(арматур сортаментын үндэс)
– диаметр, урт, гадаргуугийн харагдах төлөв байдал гөлгөр эсвэл товгортой зэрэг арматурын хэлбэр хэмжээний зөвшөөрөгдөх хазайлтыг тогтооно. Ингэснээр янз бүрийн үйлдвэрлэгчийн арматурууд хоорондоо солбицох, хамтран ашиглагдах боломж бүрдэнэ.
Зэврэлтэнд тэсвэртэй байдал(арматур сортаментын үндэс)
– арматурын зэврэхгүй байхад тавигдах шаардлагыг тодорхойлно. Ашиглалтын орчноос хамааран гадаргууд түрхэх бодис, бүрхүүл хэрэглэх, эсвэл гангийн найрлагад тусгай нэмэлт бодис оруулж идэмхий орчинд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж болно.
Туршилтын арга (арматур сортаментын үндэс)
– арматурын стандартад нийцэж байгааг шалгахын тулд ГОСТ нь суналт, нугалалт, цохилтын бат бэх гэх мэт туршилтын аргуудыг тодорхойлдог. Энэ нь арматурын дээж бүр шаардлагатай туршилтыг давж, тогтоосон стандартыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулдаг.
Тэмдэглэгээ ба баримт бичиг (арматур сортаментын үндэс)
– арматурыг хэрхэн тэмдэглэх, мөн бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцэж буйг нотлох чанарын паспорт зэрэг заавал дагалдах баримт бичгийн шаардлагыг тогтооно. Энэ нь чанарын хяналт, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээс ашиглалт хүртэлх бүх үе шатанд мөрдөн хянахад дөхөм болгодог.
Арматурын үндсэн ГОСТ стандартууд
ГОСТ 5781-82
– төмөрбетон бүтээцэд зориулсан халуунаар цувисан арматурын стандартыг тодорхойлно. Үүнд арматурын эдгээр төрлүүд багтдаг: гөлгөр ба товгортой (товгорын хэлбэр ньөд болон хавирга хэлбэртэй) хэсэг. Энэ нь арматурын бат бэхийн ангиллыг А1-ээс А6 хүртэл тодорхойлдог бөгөөд ангилал бүр нь тодорхой суналтын болон хэлбэр барих бат бэхтэй тохирч байна.
ГОСТ 10884-94
– термомеханик боловсруулалт хийсэн арматурын ган чанарыг тодорхойлдог стандарт. Урьдчилан хүчитгэсэн бүтээцэд ашиглах өндөр механик шинж чанартай арматурын төрлүүдийг хамарна. Гангийн химийн найрлага болон механик шинж чанарт тавих шаардлагыг тогтооно.
ГОСТ 52544-2006
– төмөр бетон бүтээцэд зориулсан арматур торын ган чанарыг тодорхойлдог. Энэ нь торны нүхний хэмжээ, утасны диаметр болон арматурын механик шинж чанарыг зохицуулдаг.
ГОСТ Р 52544-2006
– өндөр температур, идэмхий орчин зэрэг онцгой нөхцөлд ашиглагдах арматурт тавигдах тусгай шаардлагыг агуулна.
ГОСТ-д үндэслэсэн арматурын шинж чанар
Суналтын бат бэх (арматур сортаментын үндэс)
– арматурын ангилал (класс)-аас хамаарч тодорхойлогдоно, мөн ГОСТ-д заасан утгатай нийцэж байгаа эсэхийг шалгана.
Хэлбэр барих хязгаар (арматур сортаментын үндэс)
– арматурын ангилал бүрт тус тусад нь тогтоогдож, тасралтын туршилтаар шалгагдана.
Тасрах үеийн суналт (арматур сортаментын үндэс)
– арматур эвдрэхээс өмнө заавал тэсвэрлэх ёстой хамгийн бага сунах чадварыг тодорхойлно.
Уян харимхайн модуль (арматур сортаментын үндэс)
– арматурын хөшүүн чанар, мөн ачааллыг авсны дараа анхны хэлбэртээ эргэн орох чадварыг илэрхийлнэ.
Зэврэлтэнд тэсвэртэй байдал
– гангийн химийн найрлага, мөн ГОСТ-д заасан зэврэлтийн эсрэг хамгаалах бүрхүүл түрхсэн эсэхээр тодорхойлогдоно.
Диаметр (арматур сортаментын үндэс)
– арматурын хөндлөн огтлолын хэмжээг илэрхийлэх физик хэмжээ. Ачаалал болон ашиглалтын нөхцлөөс хамааран өөр өөр диаметртэй арматурыг янз бүрийн төрлийн хийцэд ашиглана.
Дээрх шинж чанарууд нь барилгын янз бүрийн ажилд тохирох арматурын төрлийг зөв сонгоход тусалж, хийцийн аюулгүй байдал, найдвартай байдлыг хангахад чухал үүрэгтэй.
Арматурын сортамент (арматур сортаментын зохицуулалт)
Арматурын сортамент гэдэг нь ГОСТ зэрэг тогтоосон норм, стандартын дагуу үйлдвэрлэх боломжтой бүх төрлийн арматурын бүтээгдэхүүний төрөл, хэмжээний стандартчилсан жагсаалт юм. Сортамент нь тодорхой барилгын болон үйлдвэрлэлийн зорилгод шаардлагатай арматур бүтээгдэхүүнийг сонгох үйл явцыг хялбарчилна.

Арматур нь бага нүүрстөрөгчтэй, мөн сайтар шатааж бэхжүүлсэн (закалсан) төрөл бүрийн гангаас үйлдвэрлэгддэг. Гангийн марк, савааны диаметр, хөшүүн байдлаас шалтгаалан эцсийн төмөрбетон хийц, бүтээцийн техникийн болон ашиглалтын шинж чанар тодорхойлогдоно.
Зориулалтаас нь хамааран арматурын ангилал
Зангуу арматур(анкер);
Угсралт суурилуулалтын арматур;
бүтцийн арматур;
ажлын арматур.
Хэрэглэгдэх нөхцлөөр нь
урьдчилан хүчитгэсэн арматур;
урьдчилан хүчитгээгүй арматур.
Хүчитгэх чиглэлээр нь
арматурын савааг уртааш байрлуулах;
арматурын савааг хөндлөн байрлуулах гэж ангилна.
Хөндлөн огтлолын диаметр нь:
6mm,8mm,10mm,12mm,14mm,16mm,18mm,20mm,22mm,25mm,28mm,32mm,36mm гэх зэргээр ангилна.
Бэлтгэх технологи мөн үйлдвэрлэсэн байдлаар нь:
Халуунаар цувисан шилбэн арматур,
Хүйтнээр татаж сунгаж бэхжүүлсэн утсан арматур.
Хэв гажилтын диаграмаар нь:
Хатуу ба зөөлөн ган гэж ангилдаг байна.
Барилга угсралтын ажилд арматур нь төмөр бетон бүтээцийг холбож, түүнд тулгарч буй ачааллыг жигд хуваарилдаг хүрээ буюу торны үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь бүтцийн тэсвэрлэх боломжтой дизайны жинг (гадаад хүч) мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг.
Цутгамал барилгад тодорхой хэлбэрийн дагуу саваануудыг гагнаж хийсэн тор (хавтгай хийцэд) болон каркас (эзэлхүүнт хийцэд) ашигладаг.
Арматурын савааны гол үндсэн үзүүлэлт нь диаметр (хөндлөн огтлол) болон анги (класс) юм. Үүний дагуу дараах илэрхийллүүдийг ашиглана.
- 10-ын арматур – хөндлөн огтлол нь 10 мм арматурын ган цувимал;
- 12-ын арматур – хөндлөн огтлол нь 12 мм арматурын ган цувимал.
Арматурын ган цувимлын ангилал (класс)
Арматурын ангилал гэдэг нь суналтын бат бэх, хэлбэр барих хүчний хязгаар зэрэг арматурын механик шинж чанарыг илэрхийлэх үзүүлэлт юм. Арматурын ангиллыг бүтээгдэхүүний чанар, найдвартай байдлыг хангах зорилгоор ГОСТ (улсын стандарт)-оор стандартчилж, зохицуулсан байдаг. Арматурын ангилал нь үсэг, тооны хослолоор (жишээ нь A400, A500C гэх мэт) тэмдэглэгдэнэ.
Арматур A1 (арматур AI; арматур A240)

A1 ангиллын арматур нь гөлгөр саваа хэлбэртэй бөгөөд төмөрбетон хийцийн цутгамал бүтэц болон гагнадаг даацын хийцэд ашиглагдана. ГОСТ 5781-ийн дагуу Ст3кп, Ст3пс, Ст3сп маркын гангаар үйлдвэрлэнэ. A1 ангиллын арматурын диаметр 6-аас 40 мм хүртэл байж болно. Диаметр нь 12 мм хүртэлх арматурыг саваа болон боодол аль алинаар нь үйлдвэрлэдэг бол 12 мм-ээс дээших диаметртэйг зөвхөн саваа хэлбэрээр үйлдвэрлэнэ.
Арматур A2 (арматур AII; арматур A300)

Энэ ангиллын арматурын сортамент нь хоёр талаасаа адилхан чиглэлтэй, мушгиа шугам дагуулан байрласан товгортой (товгор нь өд, хавирган сар эсвэл хагас цагираг хэлбэртэй) хийгддэг. ГОСТ 5781-ийн дагуу Ст5сп, Ст5пс, 18Г2С маркын гангаар үйлдвэрлэнэ. A2 ангиллын арматурын диаметр 10-аас 80 мм хүртэл байж болно. Мөн A1 ангиллын адил 12 мм хүртэлх диаметртэй арматурыг боодол (моток) байдлаар үйлдвэрлэж болно.
Арматур A3 (арматур AIII; арматур A400)

Энэ төрлийн арматурын сортамент мөн ирмэг, ховилтой боловч хоёр талаасаа эсрэг чиглэлтэйгээр орсон товгортой (товгор нь өд, хавирган сар эсвэл хагас цагираг хэлбэртэй) байна. ГОСТ 5781-ийн дагуу 25Г2С, 35ГС маркын гангаар 6-аас 40 мм хүртэлх диаметртэйгээр үйлдвэрлэнэ. 10 мм хүртэлх диаметртэй бүх арматурыг боодол байдлаар, түүнээс дээш диаметрийг зөвхөн саваа хэлбэрээр үйлдвэрлэдэг.
Арматур A4 (AIV; A600), A5 (AV; A800), A6 (AVI; A1000)

Эдгээр ангиллын арматурууд нь өдөр тутмын барилгын ажилд харьцангуй ховор тохиолдоно. Гадна харагдах байдлын хувьд A3 ангиллын арматуртай төстэй боловч товгор ирмэгийн давталт нь илүү сийрэг. Мөн ГОСТ 5781 стандартаар 80С, 20хГ2Ц зэрэг маркын гангаар үйлдвэрлэгдэнэ.
- A4 ангиллын арматур – 23х2Г2Т маркын гангаар, 10-аас 32 мм диаметртэй;
- A5 ангиллын арматур – 22х2Г2АЮ, 22х2Г2Р, 22х2Г2СР маркын гангаар, 10-аас 32 мм диаметртэй;
- A6 ангиллын арматур – 10-аас 22 мм диаметртэй.
Эдгээр ангиллын арматурыг зөвхөн саваа хэлбэрээр үйлдвэрлэнэ.
A600 буюу A4 ангиллын арматур нь динамик ачаалалд байнга өртдөг бүтэц, үйлдвэрлэлийн болон иргэний барилга байгууламжийн төмөрбетон бүтцэд цувисан бүтээгдэхүүнийг үр ашигтай ашиглах боломжийг олгодог.
5781 стандарт нь A800 (A5) ангиллын арматурын сортаментыг бага хайлштай бүтцийн гангаар үйлдвэрлэх, гагнасан хийц хэсгүүдэд ашиглахыг зохицуулдаг. Энэ материалыг урьдчилан хүчитгэсэн төмөрбетон хийц болон энгийн чанарын бүтээгдэхүүнд хэрэглэнэ. Гэвч уг материал нь хэд хэдэн шалтгаанаар иргэний барилгад өргөн тархаагүй.
– Нэгдүгээрт, цувисан гангийн гүйцэтгэлийн шинж чанар нь барилгын салбарын зохицуулалтын шаардлагаас хамаагүй давсан байдаг.
– Хоёрдугаарт, төстэй бусад материалаас харьцангуй өндөр үнэтэй.
Иймээс энэ ангиллын арматураар хийсэн бүтээгдэхүүнүүд нь иргэний барилгын төслүүдэд өөрийн потенциалыг бүрэн ашиглах боломжгүй болдог.
Адил байдлаар A6 буюу A1000 ангиллын арматурыг иргэний барилгад хэрэглэдэггүй. Ийм төрлийн арматурын сортаментын үзүүлэлт маш өндөр тул зөвхөн онцгой өндөр бат бөх шаарддаг, цөмийн эрчим хүчний байгууламж, том далан, хоёр эргийн алслах зай нь урт гол мөрнийг дамнасан стратегийн том чухал гүүр, усан хөлөг онгоц, хурдны галт тэрэгний зам шугам байгуулах төсөл, метро, мөн түүний вокзал зэрэг бүтээн байгуулалтын төсөлд ашиглах нь зүйтэй. Өмнөх ангилалтай адил A1000 ангиллын арматурыг зөвхөн захиалгаар үйлдвэрлэдэг. A5, A6 профилууд нь хавирган сар эсвэл цагираг хэлбэртэй томруулсан товгор ирмэгтэй байдгаараа онцлог. Үүний ачаар шингэн бетон цутгасан төмөрбетон хийц дотор найдвартай бэхлэгдэх чадвартай.
1-р хүснэгт. ГОСТ 5781-ийн дагуу арматурын хэмжээ, диаметр ба жин
| Дугаар | хөндлөн огтлолын талбай, см2, см2 | 1 м-ийн масс(жин) | d, арматур | d1, арматур | ||
|---|---|---|---|---|---|---|
| A2 ангилал | Бусад ангилал | A2 ангилал | Бусад ангилал | |||
| 6 | 0,283 | 0,222 | 5,75 | – | 6,75 | – |
| 8 | 0,503 | 0,395 | 7,5 | – | 9 | – |
| 10 | 785 | 0,617 | 9,3 | 8,7 | 11,3 | 11,9 |
| 12 | 1,131 | 0,888 | 11 | 10,6 | 13,5 | 13,8 |
| 14 | 1,54 | 1,21 | 13 | 12,5 | 15,5 | 16,5 |
| 16 | 2,01 | 1,58 | 15 | 14,2 | 18 | 19,2 |
| 18 | 2,54 | 2 | 17 | 10,2 | 20 | 21,2 |
| 20 | 3,14 | 2,47 | 19 | 18,2 | 22 | 23,2 |
| 22 | 3,8 | 2,98 | 21 | 20,3 | 24 | 25,3 |
| 25 | 4,91 | 3,85 | 24 | 23,3 | 27 | 28,3 |
| 28 | 6,16 | 4,83 | 26,5 | 25.9 | 30,5 | 31,9 |
| 32 | 8,01 | 6,31 | 30,5 | 29,8 | 34,5 | 36,2 |
| 36 | 10,18 | 7,99 | 34,5 | 33,7 | 39,5 | 40,7 |
| 40 | 12,57 | 9,87 | 38,5 | 37,6 | 43,5 | 44,6 |
| 45 | 15 | 12,48 | 43 | – | 49 | – |
| 50 | 19,63 | 15,41 | 48 | – | 54 | – |
| 55 | 23,76 | 18,65 | 53 | – | 59 | – |
| 60 | 28,27 | 22,19 | 68 | – | 64 | – |
| 70 | 38,48 | 30,21 | 68 | – | 74 | – |
| 80 | 50,27 | 39,46 | 77,5 | – | 83,5 | – |
Арматур A500C

Энэ нь халуунаар цувисан арматур бөгөөд ГОСТ Р 52544 стандартын дагуу үйлдвэрлэгдэнэ. A500C ангиллын арматурын диаметр 6-аас 40 мм байна. Маркийн эхэнд A үсэг орсон нь тухайн арматурын сортамент нь дулааны болон механик аргаар нэмэлтээр ган чанартай үйлдвэрлэгдсэн гэсэн үг. C үсэг нь өндөр гагнагдах чадвартайг заадаг бөгөөд энэ нь хэрэглээний хүрээг өргөтгөнө. Энэ материалыг энгийн төрлийн төмөрбетон хийцийг хүчитгэх, мөн барилгын зарим даацын элементүүдэд ашиглана.
Хэрэглээний аргачлалаар нь дараах байдлаар ангилна.
- Ажлын арматур;
- Угсралтын арматур;
- хуваарилах зориулалттай бүтээгдэхүүн.
Арматурын бүх сортамент нь дээрх төрлүүдийн аль нэгэнд хамаарч болох бөгөөд энэ нь тухайн хийц доторх арматурын ангиллын үүргийг тодорхойлдог.
- Ажлын арматур – ихэвчлэн зузаан саваанаас бүрэлдэх бөгөөд хийцэд үйлчлэх ачааллын үндсэн хэсгийг өөр дээрээ авна;
- Угсралтын арматур – хийцийн элементүүдийг бие биетэй нь, мөн цементэн зуурмаг болон бусад төмөрбетон хийцтэй найдвартай холбож өгөхөд зориулагдана.
- Хуваарилах элементүүд – ажлын арматуртай нэг бүхэл систем үүсгэж, ачааллыг хийцийн бүх саваануудын хооронд жигд дамжуулах үүрэгтэй;
2-р хүснэгт. ГОСТ 5781-ийн дагуух арматурын хэмжээ ба жин
| Нэрлэсэн диаметр, мм | Диаметр, d, мм* | Арматурын гадна диаметр, d1, мм* | 1 м жин, кг |
|---|---|---|---|
| 4 | – | – | 0,099 |
| 5 | – | – | 0,154 |
| 6 | 5,8 | 7 | 0,222 |
| 8 | 7,7 | 9,3 | 0,395 |
| 10 | 9,5 | 11,5 | 0,161 |
| 12 | 11,3 | 13,7 | 0,888 |
| 14 | 13,3 | 15,9 | 1,208 |
| 16 | 15,2 | 18 | 1,578 |
| 18 | 17,1 | 20,1 | 1,998 |
| 20 | 19,1 | 22,3 | 2,466 |
| 22 | 21,1 | 24,5 | 2,964 |
| 25 | 24,1 | 27,7 | 3,853 |
| 28 | 27 | 31 | 4,834 |
| 32 | 30,7 | 35,1 | 6,131 |
| 36 | 34,5 | 39,5 | 7,99 |
| 40 | 38,4 | 43,8 | 9,865 |
| * – A500C зэрэглэлийн цувисан гангийн утга.(арматур сортаментын зохицуулалт) | |||
Арматур B500C

Энэ нь хүйтнээр цувисан арматур бөгөөд мөн ГОСТ Р 52544 стандартын дагуу үйлдвэрлэгдэнэ. Арматурын диаметр 4-өөс 12 мм. Гурван талт эсвэл дөрвөн талт товгортой (товгор нь өд, хавирган сар эсвэл хагас цагираг хэлбэртэй) профилтойгоор үйлдвэрлэж болно.
B500C нь Вр-1, A400, A500C ангиллын арматурын сортаментын илүү чанартай аналог буюу хувилбар юм. Үндсэн хэрэглээ нь гадаа задгай орчинд ажиллах төмөрбетон хийц, эсвэл тусгаарласан элементүүдийг хүчитгэх; мөн халаалттай, халаалтгүй дотор орчинд ашиглагдах хийцүүдэд зориулагдсан. Эдгээр хийцүүд нь статик болон олон давтагдах хувьсах ачааллыг даахаар тооцоологддог.
Ийм төрлийн арматурыг сунган цувих аргаар үйлдвэрлэнэ.
Вр-1 ангилалтай харьцуулахад B500C барилгын арматур нь илүү өндөр бэхлэх шинж чанартай буюу зуурмаг дотор илүү сайн бэхлэгддэг тул ашиглалтын явцад шилжих, хөдөлгөөн үүсэх эрсдэлийг бууруулна. Мөн нөгөө хоёр ангилалтай харьцуулахад төмөрбетон хийцийн металл хэрэглээг 16–20 хувь хүртэл бууруулах боломж олгодог.
Арматур A400C

Энэ нь СТО АСЧМ 7-93(СТО нь Салбарын стандарт, АСЧМ нь Chermetstandart холбоо/хар төмөрлөгийн үйлдвэрүүдийн холбоо/, 7-93 нь Стандартын дугаар болон батлагдсан он) стандартын дагуу үйлдвэрлэгддэг халуунаар цувисан арматур бөгөөд хэлбэр барих хүчний хязгаар нь 400 Н/мм²-аас багагүй байна.
A400C ангиллын арматурын диаметр 6-аас 40 мм.
Энэ тохиолдолд, тэмдэглэгээний үсгүүдэд заасанчлан, арматурын сортамент нь дулааны болон механик аргаар ган чанартай үйлдвэрлэгдсэн ангилалд багтана. Хэлбэрийн хувьд саваанууд нь хоорондоо холбогддоггүй хөндлөн товгор ба хоёр ширхэг уртааш ирмэгтэйгээр ялгарна. Үйлдвэрлэхэд бага хайлштай гангийн маркуудыг ашигладаг.
Арматур A600C

A600C арматурыг A400C болон A500C арматуртай ижил аргаар үйлдвэрлэдэг. Ган дээр ванадий(vanadium 钒), ниобий(niobium 铌), молибден(molybdenum 钼) нэмснээр зэврэлтээс хамгаалах чадварыг нь эрс сайжруулдаг. Үүний зэрэгцээ материалын уян хатан чанар, бат бөх чанар сайжирдаг.
Энэ төрлийн арматур нь ижил төстэй бүтээгдэхүүнээс илүү үнэтэй боловч сайжруулсан гүйцэтгэлийн шинж чанар нь барилгын явцад ашиглагдах арматурын хэмжээг бууруулдаг. Энэ материалыг инженерийн байгууламж, бүтэн цогц орон сууц, далайн эргийн бүс зэрэг томоохон үйлдвэрлэлийн цогцолборуудыг барихад өргөн ашигладаг. Бүтээгдэхүүний онцлог нь идэмхий орчин, өндөр ачаалалтай, тэр бүү хэл газар хөдлөлтийн идэвхжил өндөр бүсүүдэд ч арматурын сортаментыг үр ашигтай ашиглах боломжийг бүрдүүлдэг.
3-р хүснэгт. СТО АСЧМ 7-93 стандартын дагуух A400C ба A600C ангиллын арматурын үзүүлэлтүүд
Арматурыг стандарт урт болон стандарт бус уртаар худалдан авах боломжтой.
Урьдчилан зүссэн арматур
Урьдчилан зүссэн арматур гэдэг нь савааны урт нь одоогийн ГОСТ стандартад нийцсэн арматур юм. Үйлдвэрлэгч нь савааг 6 эсвэл 12 метрийн дотор тайрч хуваана, энэ үед улсын стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага зэргийн зөрөө байхыг зөвшөөрдөг. Энэ төрлийн багц нь 3-12 метрийн урттай, үүнд мөн урьдчилан зүсээгүй бага хэмжээтэй хэсгүүд агуулагдаж болно.
Хэмжээгүй арматур
Хэмжээгүй арматур гэдэг нь савааны урт нь одоогийн ГОСТ стандартад нийцэхгүй арматур юм. Энэ нь архитектурын дизайны онцлог эсвэл тодорхой бүтцийн шаардлагын улмаас стандарт бус шийдэл шаарддаг бетон бүтээцийг бэхжүүлэхэд ашиглагддаг. Хэмжээгүй арматурын урт нь 2-12 метр хооронд хэлбэлзэж болно.
Арматурын төрөл зүйл, шинж чанар, ангиллын хураангуй хүснэгт
Нэгтгэсэн хүснэгтэд арматурын төрөл, диаметр, жин, механик шинж чанар, ангиллуудыг багтаана(арматур сортаментын зохицуулалт)
| Арматур сортамент | |||||||||||||||||||||
| Диаметр MM | Савааны хөндлөн огтлолын талбай c㎡ | 1м жин, кг | Арматур | ||||||||||||||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | Саваа ангиуд | Утасны ангиуд | ||||||||||
| А-I | А- II | А- III | А- IҮ | А- Ү | А- ҮI | Вр-I | В- II | Вр- II | |||||||||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 3 | 0.071 | 0.14 | 0.21 | 0.28 | 0.35 | 0.42 | 0.49 | 0.57 | 0.64 | 0.71 | 0.055 | . | – | – | . | – | – | * | – | – | |
| 4 | 0.126 | 0.25 | 0.36 | 0.50 | 0.62 | 0.76 | 0.88 | 1.01 | 1.13 | 1.26 | 0.098 | . | – | – | . | – | – | * | * | * | |
| 5 | 0.196 | 0.39 | 0.59 | 0.79 | 0.98 | 1.18 | 1.37 | 1.57 | 1.77 | 1.96 | 0.098 | – | – | . | – | – | – | * | * | * | |
| 6 | 0.283 | 0.57 | 0.86 | 1.13 | 1.42 | 1.7 | 1.98 | 2.26 | 2.55 | 2.83 | 0.222 | * | – | * | – | – | – | – | * | * | |
| 7 | 0.385 | 0.77 | 1.15 | 1.54 | 1.92 | 2.31 | 2.69 | 3.08 | 3.46 | 3.85 | 0.302 | . | . | – | – | – | – | * | * | ||
| 8 | 0.503 | 1.01 | 1.51 | 2.01 | 2.51 | 3.02 | 3.52 | 4.02 | 4.53 | 5.03 | 0.395 | * | – | * | – | . | – | – | * | * | |
| 10 | 0.789 | 1.57 | 2.36 | 3.14 | 3.93 | 4.71 | 5.5 | 6.28 | 7.07 | 7.85 | 0.617 | * | * | * | * | * | * | – | – | – | |
| 12 | 1.131 | 2.26 | 3.39 | 4.52 | 5.65 | 6.79 | 7.92 | 9.05 | 10.18 | 11.31 | 0.888 | * | * | * | * | * | * | – | – | – | |
| 14 | 1.539 | 3.08 | 4.62 | 6.16 | 7.69 | 9.23 | 10.77 | 12.31 | 13.85 | 15.39 | 1.208 | * | * | * | * | * | * | – | – | – | |
| 16 | 2.011 | 4.02 | 6.03 | 8.04 | 10.05 | 12.06 | 14.07 | 16.08 | 18.1 | 20.10 | 1.578 | * | * | * | * | * | * | – | – | – | |
| IS | 2.545 | 5.09 | 7.63 | 10.18 | 12.72 | 15.27 | 17.81 | 20.36 | 22.9 | 25.45 | 1.988 | * | * | * | * | * | * | – | – | – | |
| 20 | 3.142 | 6.28 | 9.41 | 12.56 | 15.71 | 18.85 | 21.99 | 25.14 | 28.28 | 31.42 | 2.466 | * | * | * | * | * | * | – | – | – | |
| 22 | 3.801 | 7.60 | 11.4 | 15.2 | 19.00 | 22.81 | 26.61 | 30.41 | 34.21 | 38.01 | 2.984 | * | * | * | * | * | * | – | – | – | |
| 25 | 4.909 | 9.82 | 14.79 | 19.63 | 24.54 | 29.45 | 34.36 | 39.27 | 44.13 | 49.09 | 3.853 | * | * | * | * | * | * | – | – | – | |
| 28 | 6.158 | 12.32 | 18.47 | 24.63 | 30.79 | 36.95 | 43.1 | 49.26 | 55.42 | 61.58 | 4.834 | * | * | * | * | * | * | – | – | – | |
| 32 | 8.042 | 16.08 | 24.13 | 32.17 | 40.21 | 48.25 | 56.3 | 64.34 | 72.38 | 80.42 | 6.313 | * | * | * | * | * | * | – | – | – | |
| 36 | 10.18 | 20.36 | 30.54 | 40.72 | 50.9 | 61.08 | 71.26 | 81.44 | 91.62 | 101.8 | 7.990 | – | – | * | . | – | – | – | – | – | |
| 40 | 12.56 | 25.12 | 37.68 | 50.24 | 62.8 | 75.36 | 87.92 | 100.5 | 113.0 | 125.6 | 9.805 | – | – | * | – | – | – | – | – | – | |
| Тэмдэглэл: <*> тэмдэг нь цувисан диаметрийг заана. | |||||||||||||||||||||



