Арматур Лист Труба Двухтавр экспортод 2026 онд лицензтэй байх менежмент хийж эхэллээ
Арматур Лист Труба Двухтавр(armatur List truba dvukhtavr) нь барилга, төмөр зам, дэд бүтцийн том бүтээн байгуулалтад маш чухал ган бүтээгдэхүүн. харин эдгээр ган бүтээгдэхүүнийг БНХАУ-аас экспортод энэ оноос лицензтэй байх менежмент хийж эхэллээ.

Арматур Лист Труба Двухтавр экспортод лицензтэй менежмент
2025 оны 12 сарын 12 өдөр, БНХАУ-ын Худалдааны яам болон Гаалийн ерөнхий газраас гаргасан 2025 оны 79-р албан тоодоор дамжуулан, Зарим ган төмөр бүтээгдэхүүнийг экспортлоход зөвшөөрлийн бичиг (лиценз) авах хэрэгтэй болох тухай шинэ менежментээ 2026 оны 1 сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ гэж нийтэлжээ. үүнд Арматур, Лист, Труба, Двухтаврган зэрэг ган төмөртэй холбоотой нийт 300 төрөл ангиллын бүтээгдэхүүн хамрагдсан байна.
Дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг Гадаад худалдааны эрх бүхий этгээд(компани, нэгж, байгууллага) экспортлохдоо экспортын гэрээ, мөн гангийн үйлдвэрлэгчээс олгосон бүтээгдэхүүний чанарын шалгалтад тэнцсэн (чанарын хяналтын) гэрчилгээнд үндэслэн экспортын лиценз авах шаардлагатай.
Худалдааны яам, мөн Худалдааны яамнаас эрх олгож үүрэг хүлээлгэсэн аймаг, мужийн түвшний орон нутгийн (аймаг, өөртөө засах орон, төв захиргаанд харьяалагдах хотууд, тусгай төлөвлөгөөт хотууд, Шиньжяны Үйлдвэрлэл–Барилгын Корпус) худалдааны эрх бүхий байгууллагууд, түүнчлэн зарим дэд мужийн түвшний хотуудын (Шэньян, Чанчүнь, Харбинь, Нанжин, Үхань, Гуанжоу, Чэндү, Сиань) худалдааны эрх бүхий байгууллагууд хариуцлагын хуваарийн дагуу экспортын лицензийг олгоно.
Бээжин хотод байрлах, Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт, удирдлагын хорооны хяналтад байдаг аж ахуйн нэгжүүд экспортын лиценз хүсэх тохиолдолд лицензийг Худалдааны яамны Лицензийн газар олгоно. Харин бусад аж ахуйн нэгжүүдийн экспортын лицензийг тухайн байгууллага байрлаж буй газрын аймаг/мужийн түвшний худалдааны тэнхэм эсвэл дэд мужийн түвшний хотын худалдааны тэнхэм олгоно.
Энд дурдаагүй бусад асуудлыг Худалдааны яам, Гаалийн ерөнхий газрын 2024 оны 65 дугаар хамтарсан мэдэгдлийн дагуу зохицуулна.
Энэ нь 2026 оны 1 сарын 1-ээс эхлэн Арматур Лист Труба Двухтавр зэрэг ган бүтээгдэхүүн экспортлох үйл явц бас нэг нэмэлт бичиг баримт бүрэлдүүлэх илүү процесс той болж байна гэсэн үг юм.
Арматур Лист Труба Двухтавр зэргийг экспортод лицензтэй байсан түүх

БНХАУ ган бүтээгдэхүүний экспортыг лицензтэй болгох менежмент 2007 оноос эхлэн хэрэгжүүлж байсан юм. тухай үед Арматур Лист Труба Двухтавр зэрэг ган бүтээгдэхүүний экспорт маш түргэн нэмэгдэж байсантай холбоотойгоор 83 төрөл ангиллын ган бүтээгдэхүүний экспортыг лицензтэй менежментийн зохицуулалт хийж байсан аж. тэр мөртөө нэг удааны ердийн экспортод нэг лиценз авах 90 хоногийн хугацаатай менежмент хийж байсан. Харин 2009 оны эдийн засгийн хямралтай холбоотойгоор ган бүтээгдэхүүний экспортын лицензтэй байсан менежмент болиулж байсан. мөн 2019 болтол 2009 ган бүтээгдэхүүний экспортын менежментийг илүү хялбаршуулах журмаар зохицуулж байсан түүх өнөөхөн.
Арматур Лист Труба Двухтавр зэргийг экспортод дахин лицензтэй болсон

Харин 2025 оны сүүлчээс ган бүтээгдэхүүний экспортыг лицензтэй болгох менежментээ сэргээж дахин хэрэгжүүлж байна. энэ удаад нийт 300 төрөл ангиллын ган бүтээгдэхүүн хамрагдсан байна. энэ удааны экспортын бодлогын зохицуулалт нь үнэдээ гадагшаа биш дотогшоо гангийн үйлдвэрүүдэд чиглэгдсэн байдаг. ягаад вэ гэхээр 2025 оны 1-11 сарыг хүртэл 11 сарын хугацаанд Хятад улсаас гадагш экспортолсон ган бүтээгдэхүүн 100000000 тонн байсан ч экспортолсон дундаж үнэ унасан үзүүлэлтэй байсан. зарим анхан шатны ган бэлдцийн экспорт гурав дахин нэмэгдсэн ч экспортын үнэ ихээр унасан дүр зураг тодорхой байсан. энэ нь ган бүтээгдэхүүн экспортлох салбарт цохилт болсон. экспортын хэмжээ өсөөд байдаг харин үнэ буурч ашиг орлогогүй байсан аж.
Өнгөрсөн жилүүдэд ган бүтээгдэхүүний экспорт зах зээлийн журам ёсоор явагдаж байсан ч, Дэлхийн эдийн засгийн сөргөлдөөний улмаас ган бүтээгдэхүүний худалдаа 2024 оноос нааш “Хятад ган бүтээгдэхүүнийг зориуд хямд үнээр экспортлон зах зээр эзэлж байна” гэсэн хардлагаар Демпингтэй тэмцэх мөрдөн байцаалт(Anti-Dumping Investigation) 50 гаран удаа өрдсөн байдаг.
Зарим улс орны татвар 38 хувь болтол өссөн. Европын Холбооны нүүрстөрөгчийн тариф (EU carbon tariff) нээх удахгүй хэрэгжих гэж байна. эдгээр нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улсын гангийн үйлдвэрүүд байгаль орчинд ээлтэй хөгжил рүү тэмүүлэхээс өөр гарц гүй болсон. энэ нь юү гэсэн үг вэ гэхээр Хятадын гангийн үйлдвэрүүд гагцхүү арматур, катанги зэрэг анхан шатны ган бэлдцийн экспортод түшиглэх биш харин нэмүү өрдөг шингээсэн технологийн үзүүлэлт өндөр дээд зэрэглэлийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөв гаргалгаа гэсэн ойлголт юм. арматур, катанги зэрэг анхан шатны ган бэлдэц үйлдвэрлэх нь дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчийн ялгаруулалт ихтэй, байгаль орчинд нөлөө муутай байдаг тул бодлогын түвшинд дараагийн хөгжил рүү хүрэхийн тулд нэмүү өрдөг шингээсэн технологийн түвшин өндөр ган бүтээлдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор энэ удаа ган бүтээгдэхүүний экспортыг лицензтэй болгох менежмент хэрэгжүүлж байна.



