fbpx

Арматур armatur

Арматур

Арматур нь иржгэр гадаргуутай, олон хээ бүхий ган бүтэц бөгөөд зам, барилгын салбарт өргөн ашиглагддаг, төмөр бетон хийцэд зориулагдсан бүтээгдэхүүн юм. түүний товойсон иржгэр хээ нь бетонтой бат бөх барьцалдах, гогцоорох мушиграхгүй зориулалтай юм.
Урт нь ерөнхийдөө 12 метр байдаг.

Арматур гэдэг нь (Rebar = Reinforcement bar ) гэх тодорхойлолттой. түүнийг холбох, гагнах зэрэг аргачлалаар барилгын “Араг яс” хийж бетон бүтэцтэй уян хатан байдлаар хослуулдаг. Бетон нь шахалт, даралтанд маш сайн тэсвэртэй боловч суналтанд тэсвэргүй. Тэгвэл арматурыг гангаар хийдэг учир бетонтой харьцуулахад маш сайн суналтын шинж чанартай байдаг аж.

Орчин үеийн барилгын салбарт суналт шахалтанд маш өндөр тэсвэртэй төмөр бетон бүтцийг өргөн ашиглаж байна. Иймд арматур нь барилгын хийцэд маш том үүрэг гүйцэтгэнэ. Байшин барилгын суурь, багана, дам нуруу, хучилт гэх мэт хийцүүдэд арматурыг өргөнөөр ашиглаж байна.

Арматурын ангилал

Арматур

Гадаргуугийн байдлаар нь: иржгэр ба гөлгөр

Хөндлөн огтлолын диаметр нь:
6mm,8mm,10mm,12mm,14mm,16mm,18mm,20mm,22mm,25mm,28mm,32mm гэх зэргээр ангилна.

Бэлтгэх технологи мөн үйлдвэрлэсэн байдлаар нь:
Халуунаар цувисан шилбэн арматур,
Хүйтнээр татаж сунган халуунаар бэхжүүлсэн утсан арматур гэж ангилна.

Хэрэглэх аргаар нь: урьдчилан хүчитгэсэн ба ердийн гэж ангилдаг бол хэв гажилтын диаграмаар нь: хатуу ба зөөлөн ган гэж ангилдаг байна.

Тээвэрлэх, хадгалахад хялбар байдлаар нь Ф5.5~22mm зөөлөн утсан арматурыг ороомог цагираг хэлбэрээр бэлтгэнэ. Харин хүйтэн татаж хүчитгэсэн Ф8~12mm утсан арматурыг шулуун байдлаар нь бэлтгэдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг барилгын салбарт өргөн ашиглана.
Харин халуун цувисан Ф18~50mm диаметртэй саваа арматурыг мөн зэрэгцүүлэн бэлтгэдэг. Энэ төрлийн саваа тэнхлэг бүхий арматурыг газрын тос, механик төхөөрөмжид ашигладаг.

Гөлгөр(12 m)техник үзүүлэлт

Төлөөлөх бүтээгдэхүүнДиаметр (mm)Урт (m)Химийн анализ(%)Хэлбэр барих хүч(Mpa)Тэсрэх хүч (Mpa)
CSiMnPS
HPB300Ф6120.22 0.230.39 0.391.48 1.450.022 0.0240.018 0.018365 360530 545
HPB300Ф8120.210.401.420.0240.018365555
0.220.391.410.0230.020355530
HPB300Ф10120.230.381.430.0250.019350535
0.220.391.470.0220.018370545
HPB300Ф12120.210.391.470.0230.018380545
0.220.391.420.0230.018365530

Иржгэр(12 m)техник үзүүлэлт

Төлөөлөх бүтээгдэхүүнДиаметр (mm)Урт (m)Химийн анализ(%)Хэлбэр барих хүч(Mpa)Тэрэх хүч (Mpa)
CSiMnPS
HRB400EФ6120.230.451.410.0240.029450590
0.220.441.480.0270.027450595
HRB400EФ8120.220.441.480.0240.025460595
0.220.441.440.0280.022470605
HRB400EФ10120.210.481.410.0230.027440575
0.230.471.420.0260.025470605
HRB400EФ12120.220.431.430.0220.024440575
0.220.451.490.0270.022440580
HRB400EФ14120.220.441.480.0220.03460600
0.220.461.440.0280.02450595
HRB400EФ16120.230.441.420.0260.03440575
0.220.441.440.0220.02460605
HRB400EФ18120.210.441.430.0290.03450585
0.230.441.490.0280.02460600
HRB400EФ20120.230.451.480.0270.03450590
0.220.471.420.0220.03450595
HRB400EФ22120.230.481.460.0250.03450590
0.220.471.450.0270.03450595
HRB400EФ25120.220.441.420.0220.02460595
0.220.461.470.0210.03450595
HRB400EФ28120.230.451.480.0260.03460600
0.220.441.420.0270.03470605
HRB400EФ32120.230.431.430.0260.02450590
0.220.431.450.0260.02460595

Иржгэр(9m)техник үзүүлэлт

Төлөөлөх бүтээгдэхүүнДиаметр (mm)Урт (m)Химийн анализ(%)Хэлбэр барих хүч(Mpa)Тэрэх хүч (Mpa)
CSiMnPS
HRB400EФ1290.230.431.450.0270.03460605
0.220.461.450.0210.03450585
HRB400EФ1490.210.441.420.0290.02460600
0.210.461.480.0240.03440580
HRB400EФ1690.230.441.410.0240.03460605
0.210.461.420.0250.03460600
HRB400EФ1890.220.431.470.0280.02450590
0.220.461.480.0280.03460600
HRB400EФ2090.220.431.420.0270.02450595
0.230.451.450.0250.02450595
HRB400EФ2290.220.441.410.0240.02460600
0.210.431.440.0280.02460600
HRB400EФ2590.220.471.450.0230.03450595
0.220.461.460.0290.03470615
HRB400EФ2890.220.461.440.0270.03450595
0.220.441.450.0230.02460600
HRB400EФ3290.220.481.490.0230.03450590
0.230.471.430.0270.03450590

Арматурыг хэрхэн үйлдвэрлэдэг вэ?

Барилгад ашиглах арматурыг дахин боловсруулсан гангаар хийдэг. Цахилгаан нуман зууханд хуучин машин, дахин ашиглагдах төмөрийг хайлуулна. Дараа нь хэвэнд цутгаж, хэлбэрт оруулдаг. Арматур хийх бэлдэц бэлэн болмогц өндөр температурт (хайлах температураас доогуур) дахин халааж, хэд хэдэн тусгай зориулалтын багажаар бэхжүүлж өгдөг. Шахах төхөөрөмж өндөрөөс бага диаметр рүү шахна, мөн хээ гаргана. Ийнхүү хүссэн диаметртэй арматур гаргаж авна. Дараа нь түүнийг янз бүрийн хэмжээгээр таслах болно.

Арматур хэрхэн ажилладаг вэ?

Арматур armatur

Ган арматурын суналтын бат бэх чанар нь бетоны суналтанд тэсвэргүй сул талыг нөхдөг. арматур болон бетон бие биеийхээ сул талыг нөхөж, давуу талаа хослуулсан бүтцийг бий болгодог. Орчин үеийн барилгын салбарт өргөн ашиглагдаж буй цутгамал төмөр бетон бүтэц нь “Араг яс” болон “булчин” шиг уян хатан байдлаар хослон ажиллаж, барилга орон сууцны бат бэх бүтцийг бий болгодог.
Арматурыг ихэвчлэн тор хэлбэрээр тавьдаг. Бие биендээ параллель ба перпендикуляр байрлуулж, тал бүрээс шахах болон суналтын хүчийг тэсвэрлэх чадвартай болгодог. гадна талын хээ нь бетоноос гулсахгүй, мушгирахгүй, гулзайхгүй зориулалтай бүтэц юм.

Scroll to Top