Двухтавр үнэ яагаад байнга өөрчлөгддөг вэ?

Хүмүүс двухтавр үнэ хэд вэ? гэж асуухад нэг тоо хэлэхэд хэцүү байдаг. Яагаад гэвэл үнэ нь зөвхөн үйлдвэрийн үнээс биш, хэмжээ, жин, тээвэр, ханш, дүрэм журам зэрэг олон зүйлээс шалтгаалж хэлбэлздэг. двухтавр нь (I-дам, H beam)-ын ерөнхий нэрдэл. дам нуруу, гол нуруу зэрэг хүнд даах хэсэгт ордог барилгын материал.
1) двухтавр хэмжээ (жин)
двухтавр бол “ширхэгээр” биш, ихэвчлэн тонноор үнэлэгддэг бүтээгдэхүүн.
- двухтавр хэмжээ өөр бол жин өөр
- Жин өөр бол: үйлдвэрийн үнэ + тээвэр + ачилт/буулгалт бүгд өөр болно
двухтавр хэмжээ + урт (6м/9м/12м) + тоо хэмжээ (тонн/ширхэг) гэдгийг хамт хэлэх нь илүү зүйтэй.
2) Үйлдвэрийн үнэ: түүхий эдийн ханш дагаж өсөж/буурна
Хятадын гангийн үйлдвэрийн үнэ нь төмрийн хүдэр, нүүрс, цахилгаан зэрэг зардлаас шалтгаалдаг. Түүхий эдийн үнэ өсвөл ган үнэтэй болно, буувал дагаад бууна.
3) Тээвэр ба хил гааль
Двухтавр урт, хүнд учраас:
- крантай ачилт/буулгалт шаарддаг
- урт 12м бол тээврийн зохион байгуулалт төвөгтэй байж болно
- хил дээр саатвал зогсолтын зардал нэмэгдэнэ
Иймээс Эрээн дээр авах үнэ ба УБ хүргэх үнэ хоёр өөр байх нь хэвийн.
4) Валютын ханш: юань өсөхөд Монгол дахь үнэ нэмэгдэнэ
Заводын үнэ өөрчлөгдөөгүй байсан ч юань–төгрөгийн ханш хөдөлбөл Монголд зарагдах двухтавр үнэ шууд өөрчлөгдөнө.
5) Стандарт ба чанар: хэт хямд бол эрсдэлтэй
Ижил харагдавч дараах зүйлс ялгаатай байж болно: Бүтээгдэхүүний “үнэ” нэг мөнгө буурахад чанар нэг “цэнэ” хумслагдана. Үнэ дагаж чанар ирдэг.
- гангийн марк (бат бэхийн ангилал)
- хэмжээний нарийвчлал (муруйлт, мушгиралт)
- сертификат, чанарын бичиг баримт
Стандарттай двухтавр бол угсралт хурдан, буцаалт/маргаан багатай.
Хэт хямд сонголт нь “жин дутуу, муруй, бичиг баримтгүй” эрсдэл дагуулж болно.
6) Экспортын шинэ менежмент, лиценз: процесс нэмэгдэхээр үнэ хэлбэлзэнэ
БНХАУ 2026 оны 1 сарын 1-ээс эхлэн зарим ган бүтээгдэхүүнийг экспортлохдоо лиценз, нэмэлт бичиг баримт шаардах зохицуулалт хэрэгжүүлэхээр болсон. Энэ үед:
- баримт бичгийн ажил нэмэгдэнэ
- хугацаа сунжрах эрсдэл гарна
- зөв эх үүсвэртэй, стандарттай үйлдвэр давамгайлна
Тиймээс богино хугацаанд “процессын зардал” нэмэгдэж двухтавр үнэ савлах магадлалтай. Нөгөө талдаа худалдан авагчийн хувьд баталгаажуулалт сайжрах талтай.
Хамгийн хурдан үнийн санал авах хэдэн мэдээлэл
- двухтавр хэмжээ
- урт (6м/9м/12м)
- тоо хэмжээ (тонн эсвэл ширхэг)
- стандарт/марк хэрэгтэй эсэх
- хаана хүргэх вэ? (Эрээн/УБ/орон нутаг)
- Ямар зориулалтаар тухайн бүтээгдэхүүнийг ашиглах зэрэг мэдээллээ үйлдвэрт жагсаалт байдлаар өгвөл үнэ хурдан гардаг
Дүгнэлт
Двухтавр үнийг хамгийн их хөдөлгөдөг зүйл бол двухтавр хэмжээ (жин). Үүн дээр үйлдвэрийн үнэ, тээвэр/хил, ханш, стандарт, экспортын лиценз зэрэг процесс нэмэгдээд нийт өртөг бүрддэг.
Двухтавр нь “H” хэлбэрийн ган бүтэц. Харагдах байдлын хувьд хөндлөн огтлол нь H хэлбэртэй учраас H ган, H дам нуруу, Н цацраг гэхчлэн нэрлэдэг. Энэ төрлийн ган бүтцийг ихэвчлэн томоохон барилга байгууламж, гүүр, үйлдвэрийн бааз, трактор, том усан хөлөг онгоц, ачааны машины хүндийн төвийн гол тулгуур, хүнд ачааны ноён нуруу болон дам нуруу, араг яс зэрэг даац бүтцийг хийхэд ашигладаг аж.
Двухтавр шинж чанар
Бат бөх чанар бол двухтаврын гол давуу тал. Тухайн бүтээгдэхүүний тулах хүч дамнах хүч маш сайн байдаг нь түүний онцлог. двухтавр нь машин механизмын бүтцийн араг яс болдог. Урт хугацааны турш хүнд жинтэй зүйлсийн даацад тэсвэртэй, гулзайлтын болон бусад хэлбэрийн хэв гажилтыг тэсвэрлэдаг нь түүний үндсэн чадамж. Ийнхүү аюулгүй найдвартай байдлыг чухалчилдаг салбаруудад двухтавр нь маш сайн сонголт болно. Сүүлйн үед шинэ технологид суурлан үйлдвэрлэгдэж буй двухтавр нь бат бөх чанараас гадна харьцангуй хөнгөн болсон тул зөөвөрлөх, тээвэрлэхэд хялбар болжээ.

Двухтаврын техник үзүүлэлт
| Төлөөлөх бүтээгдэхүүн H*B*t1*t2 | Марк | Урт (m) | Химийн анализ (%) | Хэлбэр барих хүч(Mpa) | Тэсрэх хүч (Mpa) | |||||||
| C | Si | Mn | P | S | Cu | Ni | Cr | |||||
| X10-3 | X10-3 | X10-3 | X10-3 | X10-4 | X10-3 | X10-4 | X10-3 | |||||
| QCH150*150*7*10 | 1Q24030012003 | 12 | 158 | 159 | 490 | 27 | 71 | 10 | 220 | 39 | 343 | 460 |
| QCH150*150*7*10 | 1Q24030115021 | 12 | 181 | 165 | 418 | 28 | 55 | 29 | 180 | 33 | 354 | 464 |
| QCH150*150*7*10 | 1Q24030115022 | 12 | 198 | 207 | 405 | 29 | 29 | 6 | 198 | 38 | 347 | 466 |
| QCH150*150*7*10 | 1Q24030115023 | 12 | 175 | 146 | 431 | 22 | 51 | 11 | 109 | 27 | 349 | 469 |
| QCH150*150*7*10 | 1Q24030115027 | 12 | 150 | 142 | 446 | 21 | 70 | 7 | 84 | 16 | 349 | 469 |
| QCH244*175*7*11 | 1Q24020069001 | 12 | 161 | 148 | 446 | 14 | 18 | 5 | 113 | 18 | 300 | 424 |
| QCH244*175*7*11 | 1Q24020069002 | 12 | 159 | 180 | 447 | 16 | 23 | 6 | 105 | 16 | 304 | 432 |
| QCH244*175*7*11 | 1Q24020069006 | 12 | 163 | 174 | 446 | 16 | 41 | 4 | 96 | 17 | 306 | 431 |
| QCH244*175*7*11 | 1Q24020069009 | 12 | 150 | 180 | 400 | 22 | 0 | 6 | 225 | 35 | 306 | 437 |
| QCH244*175*7*11 | 1Q24020069013 | 12 | 146 | 198 | 398 | 23 | 75 | 4 | 104 | 34 | 333 | 438 |
| QCH250*250*9*14 | 2Q24030131010 | 12 | 166 | 149 | 465 | 22 | 28 | 5 | 80 | 17 | 305 | 438 |
| QCH250*250*9*14 | 2Q24030131019 | 12 | 170 | 186 | 445 | 16 | 42 | 4 | 80 | 17 | 298 | 450 |
| QCH300*150*6.5*9 | 1Q24030126001 | 12 | 186 | 138 | 445 | 19 | 63 | 4 | 97 | 12 | 348 | 452 |
| QCH300*150*6.5*9 | 1Q24030126008 | 12 | 179 | 141 | 463 | 22 | 68 | 4 | 100 | 15 | 347 | 461 |
| QCH300*150*6.5*9 | 1Q24030126002 | 12 | 166 | 149 | 411 | 17 | 59 | 4 | 91 | 24 | 340 | 458 |
| QCH350*175*7*11 | 1Q24030112001 | 12 | 170 | 144 | 360 | 18 | 197 | 9 | 107 | 20 | 312 | 403 |
| QCH350*175*7*11 | 1Q24030112002 | 12 | 163 | 130 | 347 | 15 | 100 | 4 | 82 | 19 | 309 | 424 |
| QCH350*175*7*11 | 1Q24030076001 | 12 | 138 | 132 | 348 | 28 | 135 | 7 | 111 | 35 | 325 | 436 |
| QCH350*175*7*11 | 1Q24030112005 | 12 | 129 | 154 | 351 | 14 | 64 | 9 | 103 | 21 | 295 | 406 |
Двухтавр давуу тал
Двухтаврын өөр нэг давуу тал нь зэврэлтэнд тэсвэртэй чанар. Энэ нь чийг нойтон зэрэг хүрээлэн буй орчны янз бүрийн хүчин зүйлийн нөлөөнд тэсвэрлэх чанар. Энэ нь гадаа чийгтэй орчин болон далайн хэрэглээнд тохиромжтой.
Двухтавр ашиглах салбарууд
Ерөнхийдөө двухтавр нь барилгын болон үйлдвэрлэлийн чухал материал бөгөөд түүний бат бөх, зэврэхгүй, хүнд даацад тэсвэртэй шинж чанар нь түүний хэрэглээг тэлжээ.



