ГАНГИЙН ҮЙЛДВЭР
Ололт амжилт
Хятадын өөрчлөлт, шинэчлэлийн бодлого 1978 оноос хэрэгжиж эхэлсэн. Уг бодлогын ачаар Хятад хэмээх өнөөгийн хүчирхэг эдийн засаг бий болсон гэлцдэг. энэхүү хүчирхэг эдийн засгийн “Араг яс”-ыг бүтээхэд Бугатын гангийн үйдвэр чухал үүрэг гүйцэтгэсэн юм.Бугатын гангийн үйдвэр илүү хурдан түргэн хөгжлийн төлөө тухайн үеийн гадаад дотоодоос хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг нутагшуулж байжээ. Үүний дүнд тус групп өнөөдөр үзүүр технологийн 42 компани, Хятад улсын зэрэглэлийн 1 мэргэжлийн лаборатори, Хятад улсын зэрэглэлийн аж ахуйн нэгжийн хамтарсан платформ 14, академич түвшний ажлын 3 байр гээд олон амжилтад хүрчээ.энэ нь тухайн салбартаа тэргүүлэх үзүүлэлтүүд юм.
Өнөөдөр
“Бугат хот болдын далай
Буудай нарим амын далай
Хонин сүрэг малын далай
Хянган даваа шугуйн далай” хэмээх уриатай эхлүүлсэн Хятадын өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хурдны төмөр зам, агаар сансар, цэрэг армийн тоноглол гээд олон стратегийн салбарт өндөр чанар бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Бугат гангийн үйдвэрийг төрүүлсэн, энэ нь гагцхүү Хятадын дотоодод бүтээгдэхүүн нийлүүлээд зогсохгүй хөрш орнуудтай хөгжлийн үр өгөөжөө хуваалцсаар байна.
Газрын ховор элементийг гангийн үйлдвэрлэлд
Сүүлийн жилүүдэд Бугатын гангийн үйдвэр нь Баян-Овоогийн төмөр, газрын ховор элементийн симбиозын нөөц баялагт тулгуурлан газрын ховор элементийг гангийн найрлагад оруулаж маш сайн гүйцэтгэлтэй бүтээгдэхүүн гарган авчээ. Тэд үүнэрээ өвөрмөц “Бугат ган брэнд” бүтээсэн билээ.
Бидний үнэт зүйлс
- Чанарын баталгаа: Бугатын гангийн үйдвэр бүтээгдэхүүнийхээ чанарыг салбарын стандарт, БНХАУ тэдийгүй дэлхийн түвшний стандартыг мөрддөг. Жишээ нь цэрэг армийн тоног төхөөрөмж хийх гэх мэт.
- Ил тод шилэн байдал: Бид үйлчлүүлэгчид болон оролцогч талуудтайгаа итгэлцлийг бий болгохын тулд нээлттэй харилцаа, үнэнч шударга, ил тод байдлыг эрхэмлэдэг.
- Хэрэглэгчийн сэтгэл ханамж: Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, төсөвт тохирсон үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хангах бидний үүрэг.
Монголын үйлчлүүлэгч
Бугатын гангийн үйдвэрээс бүтээгдэхүүн
худалдан авах 4 давуу тал:
Нэг:
Бидний бүтээгдэхүүн Өвөр Монгол болон Зүүн хойт Хятадын -40 хэмээс +30 хэм хүртэл хэлбэлзэх цаг агаарын эрс тэс нөгцөлд зохицон, урт настай, зэврэхгүй, нурахгүйгээр ган чанартай байдаг. Энэ нь адил төстэй Монголын цаг агаарт ч маш тохиромжтой гэдгийг эндэх бодит практик гэрчилж байна.
Хоёр:
Газар зүйн байршил Монгол улстай хамгийн ойрхон. Энэ нь овор ихтэй хүнд жинтэй ган бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал Хятадын бусад газрын үйлдвэрээс бараа татахтай харьцуулхад хямд тусна гэсэн үг юм. Бидэнд олон жил хамтран ажилласан транзит тээврийн компани болон экспорт импортын бичиг баримт бүрэлдүүлэгч түнш компани мөн байдаг. Дараах шат дамжлагад Манай талаас санал болгож буй транзит тээврийн компани болон Экспорт Импортын бичиг баримт бүрэлдүүлэгч компаниудаар үйлчлүүлсэн тохиолдолд зохих хөнгөлтөд үзүүлэх боломжтой.
Тодруулга: Худалдан авсан бүтээгдэхүүн дараах шат дамжилгаар хэрэглэгчийн гар дээр хүрнэ.
1, Бугат хотоос ачигдан Эрээн хотын олон улсын гаалийн хашаанд бууна.
2, Хятад улсаас экспортлох гаалийн бүрдүүлэлт.
3, Дараа нь Монгол улс руу яаж олон улсын ачилт хийгдэнэ.
4, Монгол улс руу импортлох гаалийн бүрдүүлэлт.
5, Монгол улсад хүргэгдэн очих зорилтот газар. Улаанбаатар, аймгийн төв гэх мэт.
Гурав:
Хэрэглэгч цахим орчинд сошиал маркетинг хэрэгслээр дамжин бидэнтэй шууд холбогдсоноор дундын зуучлагч, үнэ засагч нарыг дамжилгүйгээр үйлдвэрийн үнээр худалдан авалт хийх боломж үүсэх юм.
Дөрөв:
Барилга байшин, үйлдвэрт хэрэглэх арматур, труба, лист зэрэг ган бүтээгдэхүүний худалдан авалт хийх замнал урт байдаг учир бүтээгдэхүүний талаар илүү их мэдээлтэй болхын тулд шууд холбоо барих утасны дугаар Имэйл хаягаа үлдэнэ үү. Үлдээсэн Имэйл болон дугаараар бид Тантай холбогдох болно. Баярлалаа.